БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.15 - 2022.08.19
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 17 ширхэг бондыг нийт 1.56 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
Хүснэгт 1: 2022.08.15-2022.08.19-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.08.15-2022.08.19 | ETTM-BD-10/04/23-C0010-10 | 16 | 1,461,000 | 96,000 | 91,000 |
ICBN-BD-21/06/23-C0013-13 | 1 | 100,000 | 100,000 | 100,000 | ||
НИЙТ | | 17 | 1,561,000 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
7 хоногт ББЗЗ-д өрийн хэрэгслийн нийт 33,076 ширхэг үнэт цаас 18.46 тэрбум төгрөгөөр, 110 үнэт цаас 11,095.90 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс Анхдагч зах зээлд 17,874 ширхэг үнэт цаас 12.50 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 15,202 ширхэг үнэт цаас 5.96 тэрбум төгрөгөөр, 110 үнэт цаас 11,095.90 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) хурлын тэмдэглэлийн дараагаар АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт 3.0%-д хүрч өссөн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж ИБНВУ-ын 7-р сарын инфляцын түвшин 10.1%-д хүрсэнтэй холбоотойгоор 7 хоногт ихэссэн.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.18%-иас 0.19%-д хүрч өссөн.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж тус улсын төв банк үндсэн хүүгээ бууруулсны дараагаар огцом буурсан.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.928% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 6.300% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 5.029% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.012% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.402% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 22.194% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 40.557% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 7.428% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.826% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19