{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.22 - 2022.08.26

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.22 - 2022.08.26


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 45 ширхэг бондыг нийт 8.73 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.08.22-2022.08.26-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

ӨдөрҮнэт цаасны нэрАрилжсан ширхэгҮнийн дүнДээдДоод
12022.08.22-2022.08.26ETTDETTD-BD-10/04/23-C0011-6.8  20  6,385,480 319,274319,274
2ETTMETTM-BD-10/04/23-C0010-10  15  1,365,000 91,00091,000
3LNBDLNBD-BD-02/07/23-C0014-14  10  980,000 98,00098,000
  НИЙТ458,730,480  

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д өрийн хэрэгслийн 10,365 ширхэг үнэт цаас 6.32 тэрбум төгрөгөөр, 550 ширхэг үнэт цаас 55,330.55 ам.доллароор тус тус арилжаалагдлаа. Энэ хугацаанд анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаагийн нөлөөгөөр тус улсын  10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногийн ихэнх хугацаанд өсөлттэй байлаа. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) Жексон Хоулд болсон симпозиум дараагаар АНУ-ын эрсдэл багатай бондуудын  өгөөж өссөн.                                                                                                                          
  2. Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж бодлогын хүү өсөх хүлээлт, эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаагийн нөлөөгөөр өссөн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж Пүрэв гарагт сүүлийн нэг сарын дээд (0.230%-т хүрсэн) түвшиндээ хүрсэн. Энэ нь АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжтэй ижил чиглэлд хөдөлсөн нь ажиглагдсан. 7 хоногт Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.224%-т хүрч буурч хаагдсан.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.64%-иас 2.68% болж өссөн.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.780%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.157%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.018%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.010%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.435%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
22.717%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
44.380%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.466%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.928%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news