{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.29 - 2022.09.02

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.29 - 2022.09.02


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,911 ширхэг бондыг нийт 190.45сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.08.29-2022.09.02-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

ӨдөрҮнэт цаасны нэрАрилжсан ширхэгҮнийн дүнДээдДоод
12022.08.29-2022.09.02ETTMETTM-BD-10/04/23-C0010-106546,00091,00091,000
2ICBNICBN-BD-15/09/23-C0020-1394594,207,05099,69099,690
3LNDBLNDB-BD-03/04/24-C0027-1596095,698,240100,00099,680
  НИЙТ                    1,911        190,451,290  


БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ дээр өрийн хэрэгслийн нийт 146,627 ширхэг үнэт цаас 20.80 тэрбум төгрөгөөр, 138 ширхэг үнэт цаас 13,945 ам.доллараар тус тус арилжаалагдсан. Үүнээс анхдагч зах зээлд 135,336 ширхэг үнэт цаас 15.60 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Харин хоёрдогч зах зээлд 11,291 ширхэг үнэт цаас 5.20 тэрбум төгрөгөөр, 138 ширхэг үнэт цаас 13,945 ам.доллараар тус тус арилжаалагджээ.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж өнгөрөгч 7 хоногт өссөнд ажилгүйдлийн түвшин өсөлт нөлөөллөө. 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрөгч 7 хоногт 3.4%-д хаагдсан нь 2007 оноос хойш ажиглагдаагүй түвшин болоод байна. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайтай компанийн бондууд макро эдийн засгийн хэтийн төлөвийн сайнгүй байдалтай холбоотойгоор бага хэмжээнд арилжаалагдсан.                                                             
  2. Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж бодлогын хүү өсөх хүлээлт, эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаагийн нөлөөгөөр өссөн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.22%-иас 0.24%-д хүрч өссөн. 
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.63% болж өссөн.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
8.064%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.437%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.298%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.010%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.832%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
22.890%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
44.059%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.785%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.188%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ