БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.05 - 2022.09.09
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,755 ширхэг бондыг нийт 180.26 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
Хүснэгт 1: 2022.09.05-2022.09.09-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод | |
1 | 2022.09.05-2022.09.09 | ETTD | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 50 | 16,035,800 | 320,716 | 320,716 |
2 | ICBN | ICBN-BD-15/09/23-C0020-13 | 96 | 9,350,400 | 97,400 | 97,400 | |
3 | LNBD | LNBD-BD-02/07/23-C0014-14 | 1609 | 154,878,500 | 98,000 | 95,500 | |
НИЙТ | 1,755 | 180,264,700 |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
7 хоногт ББЗЗ дээр өрийн хэрэгслийн нийт 146,627 ширхэг үнэт цаас 20.80 тэрбум төгрөгөөр, 138 ширхэг үнэт цаас 13,945 ам.доллараар тус тус арилжаалагдсан. Үүнээс анхдагч зах зээлд 135,336 ширхэг үнэт цаас 15.60 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Харин хоёрдогч зах зээлд 11,291 ширхэг үнэт цаас 5.20 тэрбум төгрөгөөр, 138 ширхэг үнэт цаас 13,945 ам.доллараар тус тус арилжаалагджээ.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- Европын төв банк өндөр инфляцыг хянахаар бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлттэй холбоотойгоор АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Мягмар гарагт өссөн. Энэ нь 6-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр өгөөж болсон. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж бодлогын хүү өсөх хүлээлт, эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаагийн нөлөөгөөр 7 хоногт өссөн.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.24%-иас 0.23%-д хүрч буурсан.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.978% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 6.512% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 5.050% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.007% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.915% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 23.261% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 42.533% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 7.826% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 8.204% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19