{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 7,856 ширхэг бондыг нийт 813.82 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.09.12-2022.09.16-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

ӨдөрҮнэт цаасны нэрҮнэт цаасны симболАрилжсан ширхэгҮнийн дүнДээдДоод
12022.09.12-2022.09.16ETTDETTD-BD-10/04/23-C0011-6.815550,299,515324,513324,513
2ETTMETTM-BD-10/04/23-C0010-10272,633,99098,00096,000
3ETTMETTM-BD-26/08/24-C0019-10111,099,990100,00099,990
4ICBNICBN-BD-15/09/23-C0020-1376874,880,00097,50097,500
5ICBNICBN-BD-21/06/23-C0013-135,156515,342,20099,95099,950
6LNBDLNBD-BD-02/07/23-C0014-1486883,941,00097,00095,500
7LNDALNDA-BD-02/12/23-C0024-1487185,620,00099,00096,900
НИЙТ            7,856         813,816,695  

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 26,151 ширхэг үнэт цаас 6.83 тэрбум төгрөгөөр, 167 ширхэг үнэт цаас 16,914.91 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 23,768 ширхэг үнэт цаас 4.99 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 2,383 ширхэг үнэт цаас 1.85 тэрбум төгрөгөөр, 167 ширхэг үнэт цаас 16,914.91 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Баасан гарагт 3.90%-д хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) Бондын өгөөж өсөхөд АНУ-ын 8-р сарын инфляц 8.3%-д хүрч хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөлсөн.
  2. Өндөр инфляцын эсрэг Европын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөх төлөвтэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өссөн. Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж  0.23%-иас 0.25% болж өссөн.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.663%-иас 2.692% болж өссөн.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
10.031%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
9.278%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
7.062%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.012%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
9.633%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
23.880%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
43.188%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
9.167%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
8.990%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ