{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.26 - 2022.09.30

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.26 - 2022.09.30


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 34 ширхэг бондыг нийт 3.38 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.09.26-2022.09.30-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Өдөр
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.09.26-2022.09.30
LNBD
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
1
333,302
333,302
333,302
2
ETTM
ETTM-BD-10/04/23-C0010-10
30
2,760,000
92,000
92,000
3
LNBD
LNBD-BD-02/07/23-C0014-14
1
95,200
95,200
95,200
4
LNBD
LNBD-BD-02/07/23-C0014-14
2
194,000
97,000
97,000
Нийт
 
 
34
 3,382,502
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 47,247 ширхэг үнэт цаас 6.28 тэрбум төгрөгөөр, 60 ширхэг үнэт цаас 6,033.56 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 5,000 ширхэг үнэт цаас 0.50 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 42,247 ширхэг үнэт цаас 5.78 тэрбум төгрөгөөр, 60 ширхэг үнэт цаас 6,033.56 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. Их Британийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгээ дахин өсгөх төсөөлөлтэй байгаагийн нөлөөгөөр АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 2008 оноос хойш анх удаа 4%-д хүрсэн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Их Британиас татвар бууруулах, эрчим хүчний татаас олгох, их хэмжээний зээл олгохоо мэдэгдсэн нь Их Британийн ЗГҮЦ-ны өгөөжийг 7 хоногийн эхэн үед ихэсгэсэн. Үүний дараагаар Английн төв банк урт хугацаатай ЗГҮЦ-ыг худалдаж авахаа мэдэгдсэний дараагаар 7 хоногийн сүүл үед өгөөж тогтворжсон.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.247% дээр хаагдлаа. Тус улс бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх төлөвтэй байна.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.782%-д хүрч өссөн.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
20.080%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
31.451%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
22.479%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.022%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.859%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
24.104%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
45.063%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.616%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.897%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ