{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.03 - 2022.10.07

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.03 - 2022.10.07


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6,305 ширхэг бондыг нийт 627.05 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.10.03-2022.10.07-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Өдөр
Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.10.03-2022.10.07
ETTM
ETTM-BD-08/05/25-C0029
20
2,000,000
100,000
100,000
2
LNBD
LNBD-BD-02/07/23-C0014-14
750
72,750,000
97,000
97,000
3
LNDA
LNDA-BD-02/12/23-C0024-14
5,535
552,298,000
100,000
98,000
Нийт
 
 
          6,305
         627,048,000
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 9,224 ширхэг үнэт цаас 6.96 тэрбум төгрөгөөр, 9836 ширхэг үнэт цаас 999,928 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 1,000 ширхэг үнэт цаас 1,000,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 8,224 ширхэг үнэт цаас 5.96 тэрбум төгрөгөөр, 9,836 ширхэг үнэт цаас 999,928 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа.  (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Герман улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өсөж сүүлийн дээд түвшнээ шинэчиллээ. Өгөөж өссөнд Европын төв банк өндөр инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Франц, Испани, Итали зэрэг улсуудын ЗГҮЦ-ны өгөөж нийтдээ 7 хоногт өсөлттэй байсан.  
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурч 0.210% дээр хаагдлаа. Тус улс бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх төлөвтэй байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
17.836%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
30.004%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
36.127%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.012%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.624%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
37.372%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
46.658%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.462%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.834%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ