{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.31 - 2022.11.04

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.31 - 2022.11.04


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 190 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 38.04 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2022.10.31 - 2022.10.04-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Өдөр
Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.10.31-2022.11.04
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
              70
           23,747,570
              339,251
                 339,251
ETTD-BD-25/08/23-C0018-5.8
              13
             4,408,391
              339,107
                 339,107
ETTM-BD-10/04/23-C0010-10
            101
             9,291,000
                93,000
                   91,000
LNBD-BD-02/07/23-C0014-14
                1
                 96,500
                96,500
                   96,500
LNDA-BD-02/12/23-C0024-14
                5
                492,500
                98,500
                   98,500
НИЙТ
 
            190
           38,035,961
 
 


БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 15,892 ширхэг үнэт цаас 14.53 тэрбум төгрөгөөр, 246 ширхэг үнэт цаас 25,144 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 6,500 ширхэг үнэт цаас 6.50 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 9,392 ширхэг үнэт цаас 8.03 тэрбум төгрөгөөр, 246 ширхэг үнэт цаас 25,144 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногийн турш өсөлттэй байлаа. АНУ-ын 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 4.75%-д хүрч өссөн. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд түвшин болсон. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Франц, Итали, Швейцарын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа. Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж Английн төв банкнаас бодлогын хүүгээ өсгөсний дараагаар өссөн.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.23%-иас өсөж 0.25%-д хаагдлаа. Тус улс 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх мөнгөний тэлэх бодлого баримталж байна. 
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.69%-иас өсөж 2.72%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
14.177%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
17.751%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
33.009%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.021%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.675%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
53.766%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
56.454%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.523%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.639%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ