{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.07 - 2022.11.11

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.11.07 - 2022.11.11


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,881 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 487.70 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2022.11.07 - 2022.11.11-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг 
Үнийн дүн
Дээд
Доод
ETTM-BD-08/05/25-C0029
ETTM
951
95,100,000.00
100,000.00
100,000.00
ETTM-BD-10/04/23-C0010-10
ETTM
1
93,000.00
93,000.00
93,000.00
ICBN-BD-15/09/23-C0020-13
ICBN
1960
195,784,400.00
99,890.00
99,890.00
LNBD-BD-02/07/23-C0014-14
LNBD
1
96,400
96,400
96,400
LNDB-BD-03/04/24-C0027-15
LNDB
1,968
196,622,880
99,910
99,910
 
 
4,881
487,696,680
 
 


БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

7 хоногт ББЗЗ-д 22,901 ширхэг үнэт цаас 4.92 тэрбум төгрөгөөр, 35 ширхэг үнэт цаас 3,580 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 2,450 ширхэг үнэт цаас 2.45 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 20,451 ширхэг үнэт цаас 2.47 тэрбум төгрөгөөр, 35 ширхэг үнэт цаас 3,580 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. 10-р сарын АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс давж буурснаар АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт бууралттай байлаа. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 4.17%-иас буурч 3.82%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. АНУ-ын инфляцын мэдээлэлтэй холбоотойгоор Европын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурлаа. Германы ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 14 хоногийн доод түвшиндээ хүрээд байна. 
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.25%-иас буурч 0.23%-д хаагдлаа. Тус улс 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна. 
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.72%-иас буурч 2.75%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
143.603%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
17.924%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
43.996%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.017%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
13.374%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
54.553%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
49.375%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
12.283%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
10.533%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news