{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.09 - 2023.01.13

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.09 - 2023.01.13


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 441 ширхэг үнэт цаасыг 43.64 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

Хүснэгт 1: 2023.01.09 - 2023.01.13-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа


Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
ETTM-BD-10/04/23-C0010-10
2
192,000
96,000
96,000
2
ICBN-BD-17/08/23-C0016-13
10
950,000
95,000
95,000
3
LNBD-BD-02/07/23-C0014-14
36
3,470,200
96,400
96,350
4
LNDA-BD-02/12/23-C0024-14
393
39,023,630
99,910
97,500
НИЙТ
441
43,635,830
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

2023.01.09-01.13-ны өдрийн хооронд ББЗЗ-д 31,324 ширхэг үнэт цаас 7.08 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 22,700 ширхэг үнэт цаас 4.70 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 8,624 ширхэг үнэт цаас 2.38 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу 6.5%-д хүрч буурснаар тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.49%-д хүрч буурлаа. ЗГҮЦ-ны өгөөж буурсан боловч өгөөжийн муруй эргэсэн хэвээр байна. Тодруулбал, 2 жил болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 193 хоносон байгаа бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэж 81 хоножээ. ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэх нь эдийн засгийн хямрал болох гэж буйг илэрхийлэх гол дохио болдог билээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Их Британийн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 3.370%-д хүрч буурлаа.
  3. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өөрчлөлтгүй буюу 0.50% дээр хаагдлаа. Тус улс нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.50%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна. Одоогийн төв банкны ерөнхийлөгч Харухико Куродагийн бүрэн эрхийн хугацаа 2023 оны 4-р сард дуусах бөгөөд дараагийн төв банкны ерөнхийлөгч сонгогдтол бид Япон улсын төв банкны мөнгөний бодлогод өөрчлөлт орохгүй гэх хүлээлттэй байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.93%-д хүрлээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
8.043%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.244%
05/01/23
$800,000,000.00
3
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.035%
12/25/23
¥300,000,000.00
4
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.490%
04/07/26
$600,000,000.00
5
MGMTGE' 2024
USD
8.850%
26.118%
02/08/24
$250,000,000.00
6
MMC' 2024
USD
9.250%
28.543%
04/15/24
$440,000,000.00
7
Mongol 2027
USD
3.500%
7.322%
07/07/27
$500,000,000.00
8
Mongol 2031
USD
4.450%
7.410%
07/07/31
$500,000,000.00
9
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
8.004%
01/19/28
$1,200,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news