БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.16 - 2023.01.20
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,189 ширхэг үнэт цаасыг 217.00 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
Хүснэгт 1: 2023.01.16 - 2023.01.20-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | ICBN-BD-17/08/23-C0016-13 | 1994 | 198,241,990 | 99,730 | 95,000 |
2 | LNBD-BD-02/07/23-C0014-14 | 195 | 18,755,080 | 96,400 | 95,040 |
НИЙТ | 2,189 | 216,997,070 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
2023.01.16-01.20-ны өдрийн хооронд ББЗЗ-д 35,952 ширхэг үнэт цаас 10.29 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 33,856 ширхэг үнэт цаас 9.58 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 2,096 ширхэг үнэт цаас 712.20 сая төгрөгөөр 50 ширхэг үнэт цаас 5,017 ам доллараар арилжаалагдлаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
Зураг 2: Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж
- АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргээд 200 өдөр болсон байгаа бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны муруй өгөөж эргээд 88 өдөр болсон байна.
- Их Британийн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 3.38%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.40%-д хүрч буурч хаагдлаа. Тус улс нь 1-р сард болсон Мөнгөний бодлогын хурлаараа 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.50%-иас дээш гаргахгүй байх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо дахин мэдэгдлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.96%-д хүрлээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.557% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 5.381% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.028% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
4 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.165% | 04/07/26 | $600,000,000.00 |
5 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 24.387% | 02/08/24 | $250,000,000.00 |
6 | MMC' 2024 | USD | 9.250% | 25.503% | 04/15/24 | $440,000,000.00 |
7 | Mongol 2027 | USD | 3.500% | 6.773% | 07/07/27 | $500,000,000.00 |
8 | Mongol 2031 | USD | 4.450% | 7.229% | 07/07/31 | $500,000,000.00 |
9 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 7.549% | 01/19/28 | $1,200,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19