БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.03.27 - 2023.03.31
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
2023.03.27-03.31-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,676 ширхэг үнэт цаасыг 167,369,200 төгрөгөөр арилжааллаа.
Хүснэгт 2: 2023.03.27 - 2023.03.31-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | ETTM | BEND-BD-30/07/24-C0039-19.2 | 49 | 4,802,000 | 98,000 | 98,000 |
2 | ETTM | ETTM-BD-10/04/23-C0010-10 | 3 | 285,300 | 95,100 | 95,100 |
3 | ICBN | ICBN-BD-17/08/23-C0016-13 | 1,624 | 162,281,900 | 99,930 | 99,920 |
Нийт | 1,676 | 167,369,200 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
2023.03.27-03.31-ны өдрийн хооронд биржийн бус зах зээлд нийт 61,135 ширхэг үнэт цаас 8,119,142,191 төгрөгөөр, 20 ширхэг үнэт цаас 2,031 ам доллараар арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 40,000 ширхэг үнэт цаас 4,000,000,000 төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 21,135 ширхэг үнэт цаас 4,119,142,191 төгрөгөөр, 20 ширхэг үнэт цаас 2,031 ам доллараар арилжаалагдсан байна.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.48%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Инфляцын түвшний мэдээлэл болон Европын Төв банкны бодлого боловсруулагчдын төөрөгдөлтэй тайлбаруудын нөлөөгөөр Европын ЗГҮЦ-нуудын өгөөж өсөлттэй байлаа.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.33%-д хүрч өслөө. Японы төв банкны 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.5%-иас дээд гаргахгүй байх бодлого баримталж байна.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.89%-д хүрч буурлаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 8.340% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 8.329% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.004% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
4 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 9.222% | 04/07/26 | $600,000,000.00 |
5 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 22.788% | 02/08/24 | $250,000,000.00 |
6 | MMC' 2024 | USD | 9.250% | 18.107% | 04/15/24 | $440,000,000.00 |
7 | Mongol 2027 | USD | 3.500% | 9.110% | 07/07/27 | $500,000,000.00 |
8 | Mongol 2031 | USD | 4.450% | 8.722% | 07/07/31 | $500,000,000.00 |
9 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 8.855% | 01/19/28 | $1,200,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19