БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.07.31 - 2023.08.04
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,121 ширхэг үнэт цаасыг 211,995,000 төгрөгөөр арилжаалсан байна.
Хүснэгт 1: 2023.07.31 - 2023.08.04-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Үнэт цаасны Симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | BEND-BD-30/07/24-C0039-19.2 | 121 | 12,100,000 | 100,000 | 100,000 |
2 | INVA-BD-10/04/24-C0041-18 | 500 | 50,000,000 | 100,000 | 100,000 |
3 | SMPL-BD-05/07/24-C0048-18 | 1,500 | 149,895,000 | 99,930 | 99,930 |
Нийт | 2,121 | 211,995,000 | | |
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.95% байсан бол Баасан гарагийн эхээр 4.20% орчимд хүрсэн. Харин АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан Баасан гарагт мэдээлэгдсэний дараа 4.05%-д хүрч буурсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Европын зах зээл эдийн засгийн хямралаас зайлсхийх магадлал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Евро бүсийн бондын өгөөжүүд тогтвортой байлаа.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.55%-иас өсөж 0.65%-д хүрч хаагдлаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.342% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 7.330% | 04/07/26 | $600,000,000.00 |
3 | Mongol 2027 (Сэнчири-2027) | USD | 3.500% | 7.661% | 07/07/27 | $500,000,000.00 |
4 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 7.865% | 01/19/28 | $650,000,000.00 |
5 | Mongol 2031 (Сэнчири-2031) | USD | 4.450% | 7.877% | 07/07/31 | $500,000,000.00 |
6 | DBMMN’ 2023 | USD | 7.250% | 7.241% | 10/23/23 | $500,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 30.256% | 02/08/24 | $250,000,000.00 |
8 | MONMIN' 2024 | USD | 9.250% | 23.948% | 04/15/24 | $440,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19