БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.08.14 - 2023.08.18
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2023 оны 8 дугаар сарын 14-нээс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,561 ширхэг үнэт цаасыг 155,381,440 төгрөгөөр арилжаалсан байна.
Хүснэгт 1: 2023.08.07 - 2023.08.11-ний өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа
№ | Үнэт цаасны Симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | BEND-BD-30/07/24-C0039-19.2 | 25 | 2,500,000 | 100,000 | 100,000 |
2 | ETTM-BD-26/08/24-C0019-10 | 12 | 1,152,000 | 96,000 | 96,000 |
3 | ICBN-BD-15/09/23-C0020-13 | 1,524 | 151,729,440 | 99,560 | 99,560 |
Нийт | 1,561 | 155,381,440 | | |
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй
- АНУ-ын 7-р сарын жижиглэнгийн борлуулалт сарын өмнөх мөн үеэс 0.7%, аж үйлдвэрийн үйлдвэрлэл (Industrial Production) сарын өмнөх мөн үеэс 1.0%-ийн тус тус өсөлттэй гарлаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг өсгөж 4.26%-д хүргэлээ. Уг түвшин нь 2022 оны 10-р сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.58%-иас 0.64%-д хүрч өслөө. Япон улсын ЗГҮЦ-ны өгөөж өссөн нь Японы улсын төв банкны 7-р сарын Мөнгөний бодлогын шийдвэртэй хамааралтай байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.744% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 8.348% | 04/07/26 | $600,000,000.00 |
3 | Mongol 2027 (Сэнчири-2027) | USD | 3.500% | 8.611% | 07/07/27 | $500,000,000.00 |
4 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 8.670% | 01/19/28 | $650,000,000.00 |
5 | Mongol 2031 (Сэнчири-2031) | USD | 4.450% | 8.551% | 07/07/31 | $500,000,000.00 |
6 | DBMMN’ 2023 | USD | 7.250% | 8.118% | 10/23/23 | $500,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 31.926% | 02/08/24 | $250,000,000.00 |
8 | MONMIN' 2024 | USD | 9.250% | 19.589% | 04/15/24 | $440,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19