БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.02 - 2023.10.06
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
2023 оны 10-р сарын 2-ноос 2023 оны 10-р сарын 6-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,166 ширхэг үнэт цаасыг 315,685,960 төгрөгөөр арилжаалжээ.
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Үнэт цаасны нэр | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | INVA-BD-10/04/24-C0041-18 | Инвескор бонд | 295 | 29,529,500 | 100,100 | 100,100 |
2 | INVA-BD-23/08/24-C0049-18 | Инвескор бонд | 2,651 | 264,854,460 | 100,020 | 99,900 |
3 | LBND-BD-07/09/25-C0053-18 | Лэнд бонд | 201 | 19,497,000 | 97,000 | 97,000 |
4 | LNDB-BD-03/04/24-C0027-15 | Лэнд бонд | 19 | 1,805,000 | 95,000 | 95,000 |
Нийт | 3,166 | 315,685,960 |
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
Зураг 1: АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй
- Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хугацаанд хадгалах төлөвтэй байгаа нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшин буюу 4.78%-д хүрч өсөхөд нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн бондуудын өгөөж 7 хоногт бага хэмжээнд буурсан хэдий ч Евро бүсийн орнуудын өгөөж өндөр түвшинд хэвээр байна. Герман улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрсэн.
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны 2013 оноос хамгийн дээд түвшин буюу 0.76%-иас 0.8%-д хүрч өслөө.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 7.315% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 8.517% | 04/07/26 | $600,000,000.00 |
3 | Mongol 2027 (Сэнчири-2027) | USD | 3.500% | 9.039% | 07/07/27 | $500,000,000.00 |
4 | Mongol 2028 (Хүннү) | USD | 8.650% | 9.241% | 01/19/28 | $650,000,000.00 |
5 | Mongol 2031 (Сэнчири-2031) | USD | 4.450% | 8.977% | 07/07/31 | $500,000,000.00 |
6 | DBMMN’ 2023 | USD | 7.250% | 11.017% | 10/23/23 | $500,000,000.00 |
7 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 23.659% | 02/08/24 | $250,000,000.00 |
8 | MONMIN' 2024 | USD | 9.250% | 8.747% | 04/15/24 | $440,000,000.00 |
9 | MONMIN' 2026 | USD | 12.500% | 13.462% | 09/13/26 | $180,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19