{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.16 - 2023.10.20

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.16 - 2023.10.20


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2023 оны 10-р сарын 17-ны өдөр 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий "Симпл бондын" анхдагч зах зээлийн арилжаа явагдсан байна. Мөн 2023 оны 10-р сарын 16-ноос 2023 оны 10-р сарын 20-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 7,059 ширхэг үнэт цаасыг 705,062,360 төгрөгөөр арилжаалжээ. 

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 


Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
 BEND-BD-30/07/24-C0039-19.2
 Сэндли бонд
157
15,700,000
100,000
100,000
2
 INVA-BD-04/07/24-C0047-18
 Инвескор бонд
68
6,800,000
100,000
100,000
3
 INVA-BD-10/04/24-C0041-18
 Инвескор бонд
5
499,800
99,960
99,960
4
 INVA-BD-23/08/24-C0049-18
 Инвескор бонд
6,823
681,480,560
99,880
99,870
5
 LBND-BD-07/09/25-C0053-18
 Инвескор бонд
6
582,000
97,000
97,000
 Нийт
7,059
705,062,360
 
 

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 2007 оноос хойш анх удаа 5%-д хүрлээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж долоо хоногийн сүүлээр ХНС-ын тэргүүний мөнгөний бодлогын талаар илтгэлийн дараа тухайн өдрийн арилжаагаар бараг 5%-д хүрсэн нь 2007 оны 7-р сараас хойших хамгийн дээд түвшин болсон байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Хөрөнгө оруулагчид инфляц зорилтот түвшин рүү хүрч бууралт үзүүлэхгүй байгаатай холбоотой хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байх магадлал өндөр хэмээн үзэж байгаа тул Европын засгийн газрын бондын өгөөж өссөн байна. ХБНГУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өсөж, долоо хоногийн сүүлээр 2.9%-д хүрчээ. Италийн бондын өгөөж мөн өсөж, Герман, Италийн 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрүү 200 суурь нэгжээс дээш өссөн байна. Их Британид инфляц буурахын оронд өөрчлөлт үзүүлэхгүй байгаатай холбоотой  мөн 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж өсөж хаагдсан байна.
  3. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.76%-аас 0.83%-д хүрч, сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Японы Төв банк 7-р сард өгөөжийн муруйн хяналтын бодлогын параметрүүдийг тохируулснаар өгөөж илүү чөлөөтэй өсөх боломж олгосон ч өөрчлөлтийг 1%-аар хязгаарласан. Төв банк өгөөжөө аажмаар нэмэгдүүлж, дээд хязгаар руу огцом шилжихгүй байх талаар анхаарч байгаа бөгөөд үүний шинж тэмдэг болгон өгөөжийн өсөлтийн хурдыг удаашруулахын тулд долоо хоногт дахин интервенц хийж, төлөвлөгөөт бус бонд худалдан авах ажиллагааг зарласан байна.
  4. Өмнө нь Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани байсан “Country Garden” өрийн төлбөрөө төлж чадахгүй байгаа талаар зарлалаа. Тус компани ам.долларын бондын хүүгийн төлбөрөө төлж чадаагүй учир анх удаа ам.долларын бонын төлбөрийг хөрөнгө оруулагчдадаа төлж чадахгүй болох нь тодорхой болсон байна. Үүний зэрэгцээ, орон сууцны үнийн мэдээлэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсэн хэвээр байгааг харуулсан ба Хятадын хамгийн том 70 хотын шинэ орон сууцны үнэ есдүгээр сард наймдугаар сарынхаас 0.3 хуваар буурч, гурван сар дараалан буурсан үзүүлэлттэй байна. 

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 3: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.387%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
8.094%
04/07/26
$600,000,000.00
3
Mongol 2027 (Сэнчири-2027)
USD
3.500%
8.887%
07/07/27
$500,000,000.00
4
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
8.951%
01/19/28
$650,000,000.00
5
Mongol 2031 (Сэнчири-2031)
USD
4.450%
8.954%
07/07/31
$500,000,000.00
6
DBMMN’ 2023
USD
7.250%
35.239%
10/23/23
$500,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
23.945%
02/08/24
$250,000,000.00
8
MONMIN' 2024
USD
9.250%
15.909%
04/15/24
$440,000,000.00
9
MONMIN' 2026
USD
12.500%
13.414%
09/13/26
$180,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ