{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.13 - 2023.11.17

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.11.13 - 2023.11.17


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 6 удаагийн нүүрсний, 8 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 134,909,328,706 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

Хүснэгт 1:  Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрөгч 7 хоногт хоёрдогч зах зээлд арилжаалагдсан бондуудын мэдээлэл


Үнэт цаасны нэр
Симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
Инвескор бонд
INVA-BD-10/04/24-C0041-18
1,318
131,800,000.00
100,000.00
100,000.00
Нийт
1,318
131,800,000.00
 
 

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын мэдээлэл

  1. АНУ-ын 2023 оны 10-р сарын суурь инфляцын түвшин сүүлийн 2 жилийн хамгийн доод түвшин буюу 4.0%-д хүрч бууралттай гарснаар тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурч 4.40%-д хүрлээ. Энэ нь 2023 оны 9-р сараас хойших хамгийн доод түвшин юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Инфляцын дарамт буурснаар Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөжүүд бууралттай байлаа.
  3. АНУ-ын 2023 оны 10-р сарын суурь инфляцын түвшин бууралттай гарч Холбооны нөөцийн санд бодлогын хүүг өсгөх дарамтыг бууруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.85%-иас 072%-д хүрч буурлаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.928%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.280%
04/07/26
$600,000,000.00
3
Mongol 2027 (Сэнчири-2027)
USD
3.500%
8.011%
07/07/27
$500,000,000.00
4
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
8.236%
01/19/28
$650,000,000.00
5
Mongol 2031 (Сэнчири-2031)
USD
4.450%
8.294%
07/07/31
$500,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
31.222%
02/08/24
$250,000,000.00
7
MONMIN' 2026
USD
12.500%
13.250%
09/13/26
$180,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ