{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.11 - 2023.12.15

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.12.11 - 2023.12.15


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 466,809,496,274.86 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Анхдагч зах зээлийн арилжаа: 

Хүснэгт 1:  Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрөгч 7 хоногт анхдагч зах зээлд арилжаалагдсан бондуудын мэдээлэл

Огноо
Нэр
Хүү /хувиар/
Нэгжийн үнэ
Тоо ширхэг
Үнийн дүн
 2023.12.11
KBMG-BD-14/12/26-C0057-16 /Ногоон бонд/
16
100,000
 170,000
 17,000,000,000
Нийт
 
170,000
17,000,000,000

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

Хүснэгт 2:  Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрөгч 7 хоногт хоёрдогч зах зээлд арилжаалагдсан бондуудын мэдээлэл


Үнэт цаасны нэр
Үнэт цаасны симбол
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
   1
 Бид бонд
 BID-BD-16/12/24-C0043-18.5
200.00
19,998,000
99,990.00
99,990
   2
 Инвескор бонд
 INVA-BD-10/04/24-C0041-18
1,528.00
152,540,240
99,830.00
99,830
   3
 Инвескор бонд
 INVA-BD-19/12/23-C0036-18
5,000.00
498,900,000
99,780.00
99,780
   4
 Симпл 2 бонд
SBII-BD-17/10/24-C0054-17.5
24
2,400,000
100,000
100,000
   5
 Симпл бонд
SMPL-BD-05/07/24-C0048-18
192
19,200,000
100,000
100,000
 Нийт
6,944
693,038,240
 
 

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын мэдээлэл

  1. АНУ-ын төв банкны бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.50%-иар бууруулах төсөөлөлтэй байгаагаа 3-р улиралд мэдээлж байсан бол 4-р улирлын төсөөллөөр 0.75%-иар бууруулах хүлээлттэй байна хэмээн тайландаа тусгажээ. Хүүгийн түвшин эрчимтэй буурах төсөөлөл мэдээлэгдсэн нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурч 3.91%-д хүрч буурахад шууд нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.70%-д хүрч буурлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
5.124%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.541%
04/07/26
$600,000,000.00
3
Mongol 2027 (Сэнчири-2027)
USD
3.500%
7.002%
07/07/27
$500,000,000.00
4
Mongol 2028 (Хүннү)
USD
8.650%
7.249%
01/19/28
$650,000,000.00
5
Mongol 2029 (Сэнчири-2029)
USD
7.875%
7.458%
06/05/29
$350.000.000.00
6
Mongol 2031 (Сэнчири-2031)
USD
4.450%
7.341%
07/07/31
$500,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
24.027%
02/08/24
$250,000,000.00
8
MONMIN' 2026
USD
12.500%
10.974%
09/13/26
$180,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news