{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС VI САРД 63.3 НЭГЖ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 0.1 НЭГЖЭЭР БУУРАВ

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС VI САРД 63.3 НЭГЖ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 0.1 НЭГЖЭЭР БУУРАВ


Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлох зорилготой борлуулалтын менежерүүдийн индекс зургаадугаар сард 63.3 нэгж болж өмнөх сараас үл ялиг буурсан талаар “World Economics” байгууллага мэдээллээ. Энэхүү индекс өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан ч 2013 оны  зургаадугаар сараас хойших дээд түвшинд хэлбэлзсэн хэвээр байна. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш голлох индексээс гадна тооцож гаргадаг таван дэд үзүүлэлт бүгд 50 нэгжээс дээш буюу өсөлтийн бүсэд оржээ. Тухайлбал, Монгол Улсын борлуулалтын өсөлтийн индекс зургаадугаар сард 66.4 нэгж болж сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрээд байна. Мөн он гарснаас хойш бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгаа ч бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард огцом өссөнөөр энэхүү индекс өмнөх сараас буурчээ. Бараа, үйлчилгээний үнэ өсөхөд төгрөгийн ханш суларсан нь гол нөлөөг үзүүлсэн гэж “World Economics” тайлбарлаж байна. 

Ам.долларын эсрэг төгрөгийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 1.3 хувиар унаад байгаа боловч Монгол Улсын хувьд бизнесийн итгэлийн индекс өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгааг “World Economics” байгууллага тайландаа онцолжээ.

 Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляц тавдугаар сарын байдлаар 6.1 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад буурсан үзүүлэлт боловч дөрөвдүгээр сартай харьцуулахад 0.1 пунктээр өссөн дүн болж байна. Монголбанкны үзэж байгаагаар инфляц энэ онд зорилтот түвшин болох найм орчим хувьд тогтворжих төлөвтэй байгаа ажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news