BTS ХАМТЛАГИЙН ГИШҮҮД ЦЭРГИЙН АЛБА ХААНА
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд энэ жилээс эхлэн цэргийн алба хаах төлөвтэй байгаа бөгөөд 2025 онд хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэх хүлээлттэй байна. 6-р сард тус хамтлагийн гишүүд уран бүтээлээ бие даан гүйцэтгэх болно хэмээн мэдэгдэж байх үед "BTS" хамтлагийн харьяалагдах "Hybe Co." компанийн хувьцаа 1 өдрийн дотор 25%-иар унаж байсан. Харин өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцааны үнэ 2021 оны 11-р сарын оргил үеэсээ 70% орчим буурсан байна.
"Hybe Co."-ийн BTS хамтлагаас хэт их хамааралтай байдал нь хөрөнгө орчуулагчдад эрсдэлийг үргэлж дагуулсаар ирсэн билээ. "Meritz Securities Co."-ийн мэдээллээс авч үзвэл "Hybe Co."-ийн орлого өнгөрсөн онд 58%-иар өсөж, ойролцоогоор 1.3 их наяд вон (1 тэрбум доллар) хүрсний 70% орчим нь "BTS" хамтлагтай шууд хамааралтай байсан байна.
/"Hybe Co." компанийн мэдээлснээр хамтлагийн хамгийн ахмад гишүүд Ким Сок Жин энэ оны 10-р сарын сүүлээр цэргийн албаа хаахаар явах төлөвтэй байна./
Source: Bloomberg
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19