{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД


МХБ-д бүртгэлтэй нийт компаниудын анхааралд, 

Нээлттэй хувьцаат компани ногдол ашиг тараах нь тухайн компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх чухал үзүүлэлт төдийгүй, цаашид компанийн талаарх эерэг хүлээлтийг бий болгон хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.

Санхүүгийн Зохицуулах Хороо 2020 оны 01 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудад үүрэг болгосон билээ.

Иймд компани нь ногдол ашиг тараах болон СЗХ-ны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолын дагуу ногдол ашгаа зуучлуулан тараах шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу ногдол ашиг төлөх өдрийг тодорхой нэг өдрөөр тогтоон /улирал, сараар биш/ “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан эхний 2 улиралд багтаан тараахыг уламжилж байна.

Мөн ногдол ашиг хуваарилахдаа Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг мөрдлөг болгон ажиллаж, ногдол ашиг хуваарилалтын тайлангаа ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор МХБ-д ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news