{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДАМПУУРСАН БАНКНУУДЫН ТОО, 2009-2023

ДАМПУУРСАН БАНКНУУДЫН ТОО, 2009-2023


2023 онд Silicon Valley Bank болон Signature Bank нар дампуураад байгаа бөгөөд эдгээр 2 банкны дампуурал 2008 оноос хойших хамгийн том дампуурал болж бүртгэгдээд байна.

SVB нь стартап технологи, эрүүл мэндийн компаниуд дээр төвлөрсөн банк бөгөөд тус банкны хадгаламж 2019 оны эцсээс 2022 оны эхний улирлын хооронд 3 дахин өссөн юм. Энэ нь ХНС-ийн бодлогын хүү уг хугацаанд бага түвшинд байсантай холбоотой. Харин SVB нь хадгаламжийнхаа дийлэнх хэмжээнд бондын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2022 онд ХНС бодлогын хүүгээ 1980 оноос хойш хамгийн хурдацтайгаар өсгөснөөр хувьцаа болон бондын зах зээд хоёул унаж тус банкны хөрөнгийн оруулалтын хэрэгжээгүй алдагдал 1.8 тэрбум ам.долларт хүрсэн юм.

2022 оноос эхэлсэн ХНС-ийн мөнгөний хумих бодлогын нөлөөгөөр технологи төвтэй компаниудын санхүүжилт багасаж, SVB банкнаас хадгаламжаа татах нь ихсэж хөрвөх чадварын асуудалтай болсон юм. Эцэстээ зээлжих зэрэглэлээ хянах, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор 21.45 тэрбум ам.долларын үнэ бүхий бондын багцаа алдагдалтайгаар Goldman Sachs Group Inc-д худалдсан юм. Гэвч хөрвөх чадварын асуудал нь хяналтаас хэтэрсэн тул үйл ажиллагаа нь 3 сарын 10-д зогсжээ.

Нью-Йоркийн Signature Bank-ийн хувьд криптовалют төвтэй банк бөгөөд мөн хүүгийн түвшин өссөнтэй холбоотойгоор хөрвөх чадварын асуудалд орж үйл ажиллагаа нь зогсоод байгаа юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news