{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ДАРХАН НЭХИЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“ДАРХАН НЭХИЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Image result for дархан нэхийМонголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Дархан Нэхий" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувиар буурч, 5.3 тэрбум төгрөгт хүрсэн ч компанийн зүгээс оны эцэс гэхэд борлуулалтыг өмнөх оноос 44 хувиар өсгөх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, үстэй боловсруулах шугамыг суурилуулах, нэхий боловсруулах явцад хаягдал болдог ноосыг угаах автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна энэ ондоо багтаан 100,000 ширхэг эко арьсыг Европ уруу экспортлохоор  ажиллаж байна.

Компани үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулж, эко үйлдвэрлэл эрхлэх чармайлт гарган усны болон химийн материалын дахин ашиглалтыг арьс шир боловсруулах үйлдвэрүүддээ нэвтрүүлсэн байна. Цаашид усны дахин ашиглалтыг 80-90%-д хүргэх, шохойны дахин ашиглалтыг оруулах, гарч байгаа халимаа дахин ашиглаж арьсны боловсруулалтын дэвтээлэг, угаалгын шатанд ашиглах саванг туршилтын журмаар гаргасан байна.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news