{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДАШТ НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХЭРХЭН УЯЛДАЖ БАЙНА ВЭ?

ДАШТ НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХЭРХЭН УЯЛДАЖ БАЙНА ВЭ?


Катар улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сая сая хүмүүсийн анхаарлын төвд өртлөө. Энэ нь гаднаас харахад санхүүгийн зах зээлтэй огт холбоогүй спортын арга хэмжээ мэт боловч үнэндээ хөрөнгө оруулагчдад ашиг олох боломжийг олгодог байна. Түүгээр ч зогсохгүй ДАШТ-д ивээн тэтгэгчээр хамтран ажилласнаар уг тэмцээнийг үзэх үзэгчдийн давуу талыг ашиглаж брэндийг бий болгох боломжтой аж. 

Хөрөнгийн зах зээл & ДАШТ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (FIFA)-с зохион байгуулдаг ОУ-ын хөлбөмбөгийн тэмцээн билээ. Энэхүү тэмцээнийг анх 1930 оноос эхлэн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар шийдсэн бөгөөд дэлхийн 2-р дайны улмаас 1942, 1946 онуудад зохион байгуулагдаагүй түүхтэй аж. Харин дайны дараа тогтмол дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж буй ДАШТ нь энэ жил 22 дах удаагаа амжилттай хаагдлаа. 1990 оноос хойших 9 гаруй тоглолтод дүн шинжилгээ хийсэн бөгөөд дунджаар тухайн улсын хөлбөмбөгийн баг ДАШТ-д хожигдсоны дараа хөрөнгийн зах зээл нь дунджаас доогуур өгөөжтэй болохыг анзаарлаа. Тэгэхээр ДАШТ оролцсон улс орны хөрөнгийн зах зээл тэмцээний үр дүнтэй шууд холбоотой байна.

ХБНГУ-ын DAX 30 индекс 2002 онд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Бразилын эсрэг шигшээ баг нь хожигдсоны дараа хөрөнгийн зах зээл огцом уналт үзүүлсэн болохыг дээрх зургаас анзаарч болно. ХБНГУ 2:0-р Бразилд хожигдсоноос хойш гуравхан хоногийн дотор DAX 30 индекс нь 6.3%-иар унасан байна. Харин 2014 онд ДАШТ-ын аварга болсноор DAX 30 индекс дөрөвхөн хоног дотор 8.7%-иар нэмэгдсэн аж. Энэ нь ДАШТ болон хөрөнгийн зах зээл хоёр хоорондоо шууд хамааралтай болохыг илтгэж байгаа хэрэг билээ.

ДАШТ-ий ивээн тэтгэгчид яаж байна даа? 

ДАШТ-ий томоохон ивээн тэтгэгчдийн хувьцааны зах зээлд ямар өөрчлөлт орсон болохыг товчхон харууллаа.

1. Coca-Cola: “Things go better with Coke”

Coca-Cola нь 2006 оноос хойш ДАШТ-д урт хугацааны ивээн тэтгэгчийн гэрээ байгуулж, гол ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Анх тус компани нь ДАШТ-д зориулсан наалтыг гаргаснаар олон нийтэд брэндээ таниулж, нэр хүндээ өсгөж чадсан билээ. Катар улс нь согтууруулах ундааны хэрэглээний талаар хатуу дүрэмтэй тул Coca-Cola нь богино хугацаанд орлогоо өсгөж чадсан байна.  

2. Adidas: “Impossible is nothing”

ХБНГУ-ын тэргүүлэгч спорт бараа үйлдвэрлэгч компани болох Adidas нь ДАШТ-ий гол түнш бөгөөд 1970 оноос хойш хөлбөмбөгийн бөмбөгөөр хангасаар л... Мөн тус компани ДАШТ-ий бүх шүүгчид, сайн дурын ажилтнууд болон тоглогчдыг дүрэмт хувцсаар хангаж байгаа гэнэ. Adidas-ын хувьцааны үнэ 2021 оны 8-р сард 336 евро болж дээд цэгтээ хүрснээс хойш одоог хүртэл уналтыг үзүүлж байна. Гэхдээ ДАШТ-ий маркетингийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой арван нэгдүгээр сард хувьцааны ханш үл мэдэгдэхүйц дүнгээр өсөлт үзүүлсэн болохыг доорх зургаас анзаарч болно.

3. McDonald's: “Some fun, some food and one of your five a day!”

Сүүлийн хорин жил ДАШТ-ийг ивээн тэтгэхээс гадна тоглолт эхлэхээс өмнө тоглогчидтой хамт гарч буй сахиуснуудын хувцсанд өөрийн брэндийг онцгойлон тодотгон харуулснаар олон нийтийн анхааралд хамгийн ихээр өртсөн байгууллагын нэг бол McDonald's мөн билээ. McDonald's-ийн маркетингийн түүх, стратеги нь хувь хүн сурталчилгаанаас өөрийнхөө юунд дуртай болохыг олж мэдэхэд тусалдаг хэмээн магтан үздэг нь тун гайхалтай. Тус компани нь хаана?, хэзээ?, хэрхэн?, яаж?, хэмээх маркетингийн суурь асуултад бүрэн хариулж, хүмүүн бидний сэтгэл зүрхэнд тод үлдэж чадсан компаниудын нэг билээ. Тиймээс ч тэмцээний өмнө болон дараа нь хувьцааны ханш нэмэгддэг байна.

Юу гэж?

Зөв цагт нь зөв компанид хөрөнгө оруулах нь ирээдүйд өндөр өгөөжөөс гадна урт хугацааны үнэ цэнийг бий болгож чадах тул хэзээ?, хэнд?, юунд?, хэрхэн?, хэдийг?, яаж? хөрөнгө оруулахаа сайтар судлаарай.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news