{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2018 ОНД 5.9 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2018 ОНД 5.9 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ


Image result for world bankДэлхийн банк Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 5.9 хувь болгож нэмэгдүүллээ. Ийнхүү өсөлтийн төлөвийг дээшлүүлэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. 

Түүнчлэн бизнесийн итгэл сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Цаашид хувийн секторын хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрхийн орлого өсөх төлөвтэй гэж дүгнэсэн байна. Хэдий тийм боловч улс төрийн болон гадаад хүчин зүйлийн эрсдэл өндөр хэвээр байгааг онцоллоо. 

Хэдийгээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд гадаад нөхцөл байдал харьцангуй тааламжгүй болж байгаа ч эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна гэж дүгнэсэн байна. Бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ 6.3 хувь болж өмнөх оноос бага зэрэг буурна гэж тооцжээ. Үүнийг БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарлалаа. 

Өнгөрсөн долоо хоногт Азийн Хөгжлийн банкны танилцуулсан тайланд тусгаснаар Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өсөхөөр байгаа юм. Oрон нутагт зуны эхэн саруудад гантай байснаас мал аж ахуйн үйлдвэрлэл доголдсон нь хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ 0.5 нэгж болон буурсан байна. Үүнийг эс тооцвол нүүрсний экспорт өссөнөөр уул уурхайн салбар эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсныг онцолж байжээ. 

Харин Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “Монгол Улс гадаад болон дотоод “шок”-уудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай” гэж байсан юм. 


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news