{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Дэлхийн хамгийн баян хүн: #9 Ларри Эллисон | 92.2 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн: #9 Ларри Эллисон | 92.2 тэрбум ам.доллар


Ларри Эллисон нь АНУ-ын программ хангамжийн компани болох "Oracle"-ийн 40% гаруй хувьцаа, "Tesla" компанийн 1.5%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг. Уг 2 хувьцаа нь түүний нийт хөрөнгийн 80%-ийг бүрдүүлдэг.

Ларри Эллисон нь есөн сартайдаа авга эгч, ах хоёртоо үрчлэгдэж өссөн. Тэрээр "University of Illinois", "University of Chicago" сургуулиудад суралцаж байсан хэдий ч сургуулиасаа гарсан түүхтэй. Сургуулиа орхисон Эллисон "Ampex" компанид мэдээллийн сангийн "Oracle" гэх төсөл дээр ажиллаж эхэлсэн байдаг. Хожим тэрээр "Oracle" гэх нэртэй компанийг 1977 онд 2 бизнес хамтрагчтайгаа үүсгэн байгуулсан юм. Тус компани нь 1986 оны 3 сарын 12-нд "IPO" хийсэн бөгөөд энэ нь "Microsoft"-ийн "IPO" хийсэн өдрөөс ердөө 1 хоногийн өмнө болсон юм. "Oracle" компани нь өнөөдөр дэлхийн нийт программ хангамжийн компаниуд дунд борлуулалтын орлогоороо 3-т орж байна.

2022 оны 9 сарын 7-ны байдлаар түүний нийт хөрөнгө 92.2 тэрбум ам.доллартой тэнцэж байна. 

Түүний хөрөнгөөр юу юу авч болох вэ?

- 54.3 сая трой унци алт

- 1.00 тэрбум баррель газрын тос авч болно.

Түүний хөрөнгө юутай тэнцүү хэмжээтэй вэ?

- АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.401%

- Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн 1.31%

- АНУ-ын өрхийн медиан орлогоос 1,364,980 дахин их хэмжээтэй тус тус тэнцүү байна.

Source: Bloomberg 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news