{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН БОЛОХ ЭЛОН МАСК ТВИТТЕР КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВЧ ЧАДАХ БОЛОВ УУ?

ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН БОЛОХ ЭЛОН МАСК ТВИТТЕР КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВЧ ЧАДАХ БОЛОВ УУ?


Ноён Элон Маск нь 2022 оны 1 сарын 31-ний өдрөөс эхлэн Твиттер компанийн хувьцааг худалдан авч эхэлсэн ба нийт 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 9 гаруй хувийн хувьцааг эзэмшиж байгааг АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос олон нийтэд 4 сарын 4-ний өдөр ил болгоод байсан. Тэрээр тухайн үед уг хувьцааг идэвхгүй эзэмших буюу ТУЗ-ийн гишүүн болохгүй хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл ноён Элон Маск энэ Лхагва гарагт Твиттер компанийг 43 тэрбум ам.доллароор үнэлэн 100 хувь худалдан авах саналыг Твиттер компанийн ТУЗ-ийн дарга Брет Тейлорт тавьсан байна.

Тэрээр уг саналаа “Миний хамгийн боломжит бөгөөд эцсийн санал” хэмээн мэдэгдээд байгаа ба хэрэв уг саналаас татгалзвал тэрээр өөрийн эзэмшиж буй 9 гаруй хувийн хувьцааг хэвээр хадгалах талаар дахин бодно хэмээн ТУЗ-ийн дарга Брет Тейлорт өгсөн захиандаа бичсэн байна. Түүний тавьсан санал нь Твиттер компанийн 100 хувийн хувьцааг, нэгж хувьцааг нь 54.20 ам.доллароор тооцож бэлнээр авах санал юм. Тэрээр Твиттер компанийг ер бусын боломжтой ба тэдгээр боломжуудыг нээх болно хэмээн Твиттер компанийн ТУЗ-ийн дарга Брет Тейлортой холбогдох үедээ хэлсэн байна.

Твиттер компанийн хувьд 2021 оны жилийн эцсээр 5.08 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь 2020 оны жилийн эцсээс 37 хувиар өссөн үзүүлэлт байсан ба өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 13 хувиар өсөж 217 сая орчим болоод байгаа компани юм. Олон нийтийн дунд жинхэнэ амьдрал дээрх Тони Старк хэмээн нэрлэгддэг, дэлхийн хамгийн баян хүн Твиттер компанийг худалдан авч чадах болов уу.

Та Элон Маск эрхмийн Твиттер компанийг худалдан авах саналын бүрэн хувилбартай доорх линкээр орж танилцана уу.

https://www.sec.gov/Archives/edgar/data/1418091/000110465922045641/tm2212748d1_sc13da.htm


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news