{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ОН ГАРСНААС ХОЙШ 7.2 ХУВИАР УНААД БАЙНА

ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ОН ГАРСНААС ХОЙШ 7.2 ХУВИАР УНААД БАЙНА


Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 7.2 хувиар буурч, хоёр их наяд 362 тэрбум төгрөг боллоо. Үүнд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг дөрвөн том хувьцаат компанийн үнэлгээ 200 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна.

Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч АПУ компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 7.8 хувиар унаад байгаа юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь энэ хугацаанд 54 тэрбум төгрөгөөр доошилж, 633 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Мөн “Тавантолгой” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 12.4 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 48 тэрбум төгрөгөөр буураад байгаа юм.

Дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн тоглогчид цөөн байгаа нь компаниудын үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг болохыг салбарын шинжээчид мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэхүү зах зээлд эргэлдэх хөрөнгө хязгаарлагдмал байгаа нь компаниудыг бодит үнэлгээнд хүргэхэд саад болж байгааг онцолж байлаа.

Хамгийн сүүлд АПУ компанийн нэгж хувьцааг хөрөнгө оруулагчид 720 төгрөгөөр үнэлэн нийт хувьцааны 2.4 хувийг нь багцаар худалдан авсан байна. Харин тухайн үед хоёрдогч захад хувьцааны ханш нь дунджаар 627 төгрөгөөр арилжиж байжээ. Тиймээс цаашид хөрөнгийн зах зээлд гаднын хөрөнгө оруулагчид болоод томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулах нь захад эеэгээр нөлөөлөх юм.

Үүний тулд төлбөр тооцооны "төлбөрийн эсрэг нийлүүлэлт" зарчимд суурилсан “Т+2” системийг нэн яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байгааг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал илэрхийлсэн юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news