{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27-2021.10.01
2021.10.01

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.09.27-2021.10.01


Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 26.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 4,930.16 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 42,313.24 нэгж болж өмнөх долоо хоногоос -2.66 хувиар, MSE A индекс 13,921.97 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.09 хувиар тус тус буурсан, MSE B индекс 12,419.37 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани

Симбол
Үнэт цаасны нэр
Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/
1
APU
АПУ
1,491,353.56
2
TTL
ТАВАН ТОЛГОЙ
416,055.08
3
AARD
АРД   САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
310,639.80
4
MIK
МИК ХОЛДИНГ
305,600.33
5
GOV
ГОВЬ
254,418.09

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа

Нийт 74 компанийн 4,721,219 ширхэг хувьцаа 1.8 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан үнэт цаас

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн 
/мян.төгрөг/
1
APU
АПУ
1,403.00₮
-0.07%
249,791
351,556.60₮
2
AARD
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ
10,680.00₮
-1.84%
29,407
312,005.40₮
3
GOV
ГОВЬ
326.13₮
-2.74%
849,819
278,669.97₮
4
BUN
БУЛГАН УНДРАГА
148,000.00₮
-1.33%
1,023
150,733.00₮
5
TUM
ТҮМЭН ШУВУУТ
352.08₮
-6.45%
269,334
98,475.45₮


Хамгийн их өсөлттэй үнэт цаас

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн 
/мян.төгрөг/
1
HSX
ХИШИГ УУЛ
648.00₮
15.00%
6
23.33₮
2
ATR
АТАР-ӨРГӨӨ
75,000.00₮
10.29%
26
1,950.00₮
3
EER
АРИГ ГАЛ
3,491.00₮
9.16%
580
1,884.75₮
4
MIK
МИК ХОЛДИНГ
15,000.00₮
7.14%
17
249.40₮
5
GHC
ГАН ХИЙЦ
7,140.00₮
4.85%
185
1,320.90₮


Хамгийн их бууралттай үнэт цаас

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Ширхэг
Арилжаалагдсан дүн
 /мян.төгрөг/
1
HML
ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГ
310.00₮
-19.06%
1,757
563.95₮
2
MDR
ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП
300.00₮
-14.41%
344
103.20₮
3
OLL
ОЛЛОО
26.61₮
-13.94%
2,940
91.09₮
4
TCK
ТАЛХ ЧИХЭР
21,400.00₮
-10.08%
620
14,897.64₮
5
BAZ
ЛЮКС ЗАНАДУ ГРУПП
900.00₮
-10.00%
70
63.00₮


КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА

Хоёрдогч зах зээлийн арилжаа

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 92 ширхэг бондыг 9.18 сая төгрөгөөр, долларын 545 ширхэг бондыг 54,500 ам.доллараар арилжаалжээ.  

Компанийн бонд: Хоёрдогч зах зээл

Үнэт цаасны нэр
Хүүгийн хэмжээ
Хаалтын ханш
Арилжигдсан ширхэг
Арилжигдсан дүн
/мян.төгрөг/*

1
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
6.80%
100.00$
41
11,681.58₮
2
ETTD-BD-25/08/23-C0018-5.8
5.80%
100.00$
504
143,571.67₮
3
ETTM-BD-10/04/23-C0010-10
10.00%
96,000.00₮
1
96.00₮
4
ETTM-BD-26/08/24-C0019-10
10.00%
100,000.00₮
20
2,000.00₮
5
LNBD-BD-02/07/23-C0014-14
14.00%
96,400.00₮
71
7,087.50₮

*2021.10.01-ний Монголбанкны зарласан ханшаар тооцсон.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА

Хоёрдогч зах зээлийн арилжаа

“Мандал ирээдүйн өсөлт” ХОС-ийн 69,295 ширхэг нэгж эрхийг 75.26 сая төгрөгөөр, “Үндэсний хувьчлалын сан” ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,881 ширхэг нэгж эрхийг 49.61 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Хамтын хөрөнгө оруулалтын сан: /Хоёрдогч зах зээл/

Симбол
Үнэт цаасны нэр
Хаалтын ханш
Өөрчлөлт
Арилжигдсан ширхэг
Арилжаалагдсан дүн
 /мян.төгрөг/
1
ХОС
Үндэсний хувьчлалын сан
243.10₮
-2.94%
69,295
49,608.80₮
2
MFG
Мандал ирээдүйн өсөлт
1,065.00₮
-2.47%
203,881
75,257.30₮


ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ FTSE RUSSELL-ИЙН “ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ”-НД АЛБАН ЁСООР ОРЛОО 

2021 оны 9-р сарын 30-ны өдөр Их Британийн FTSE Russell группээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Ажиглалтын жагсаалт”-нд багтаасан тухай мэдэгдсэн... Дэлгэрэнгүй

“ТЭНГЭРЛИГ МЕДИА ГРУПП” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООВ 

“Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн товчилсон нэршил өөрчлөх хүсэлтийн дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2021 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн түр зогсоосон байна... Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШНИЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь 14.25 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгон арилжаалахаар болсон... Дэлгэрэнгүй

МХБ ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ "ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ" ХИЙЛЭЭ

Монголын хөрөнгийн бирж дээр Эдийн засгийн сэтгүүлч, судлаачдын клубын сэтгүүлчидтэй "Өглөөний уулзалт"-ыг зохион байгуулж чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна... Дэлгэрэнгүй

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд2020.VII2021.VII2021.VIIIӨөрчлөлт
ЖилээрСараар
1Инфляцийн түвшин2.10%7.40%8.90%6.80%1.50%
2Бодлогын хүү9.00%6.00%6.00%-3.00%0.00%
3Банк хоорондын зах зээлийн хүү8.73%6.04%6.01%-2.72%-0.03%
4Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/10.84%7.42%7.26%-3.58%-0.16%
5Хадгаламжийн дундаж хүү /валют/4.13%2.37%2.22%-1.91%-0.15%
6Зээлийн дундаж хүү /төгрөг/16.93%15.90%15.85%-1.08%-0.05%
7Зээлийн дундаж хүү /валют/10.44%9.30%9.19%-1.25%-0.11%

Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news