ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.04-2021.10.08
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.15 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,746.92 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 39,953.43 нэгж болж өмнөх долоо хоногоос -5.58 хувиар, MSE A индекс 13,306.99 нэгж болж өмнөх долоо хоногоос -4.42 хувиар, MSE B индекс 12,152.32 нэгж болж өмнөх долоо хоногоос -2.15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани | |||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/ |
1 | APU | АПУ | 1,401,000.71 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 414,738.45 |
3 | MIK | МИК ХОЛДИНГ | 307,947.59 |
4 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 285,856.49 |
5 | GOV | ГОВЬ | 239,900.20 |
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа
Нийт 60 компанийн 9,779,466 ширхэг хувьцаа 1.75 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 9,990.00₮ | -6.46% | 34,633 | 346,935.58₮ |
2 | APU | АПУ | 1,318.00₮ | -6.06% | 223,591 | 303,724.30₮ |
3 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 44.64₮ | -3.65% | 4,406,918 | 198,165.95₮ |
4 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 351.86₮ | 0.06% | 351,422 | 126,157.42₮ |
5 | GOV | ГОВЬ | 307.52₮ | -5.71% | 341,647 | 110,581.90₮ |
Хамгийн их өсөлттэй үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ARJ | АРВИЖИХ | 687.70₮ | 15.00% | 1 | 0.69₮ |
2 | HUZ | ХӨВСГӨЛ УСАН ЗАМ | 549.70₮ | 15.00% | 1 | 0.55₮ |
3 | MDZ | МОНГОЛ ДИЗЕЛЬ | 718.17₮ | 15.00% | 40 | 28.73₮ |
4 | HRL | ХЭРЛЭН ХИВС | 63.00₮ | 14.55% | 136 | 8.6₮ |
5 | SHV | ШИВЭЭ ОВОО | 1,730.00₮ | 13.89% | 20,720 | 31,373.54₮ |
Хамгийн их бууралттай үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | MBW | МОНГОЛ БАЗАЛЬТ ХК | 185.04₮ | -17.76% | 39,643 | 7,961.09₮ |
2 | BAN | БАГАНУУР | 1,118.00₮ | -14.98% | 39 | 43.62₮ |
3 | AOI | АВТО ИМПЕКС | 4,100.00₮ | -14.58% | 6 | 24.60₮ |
4 | BUK | УБ-БҮК | 450.94₮ | -14.11% | 4,116 | 1,912,31₮ |
5 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 1,380.00₮ | -14.02% | 29,806 | 44,404.75₮ |
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 334 ширхэг бондыг 33.40 сая төгрөгөөр, долларын 215 ширхэг бондыг 21,291 ам.доллараар арилжаалжээ.
Компанийн бонд: Хоёрдогч зах зээл | |||||
№ | Үнэт цаасны нэр | Хүүгийн хэмжээ | Хаалтын ханш | Арилжигдсан ширхэг | Арилжигдсан дүн /мян.төгрөг/* |
1 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 6.80% | 100.00$ | 13 | 3,704.13₮ |
2 | ETTD-BD-25/08/23-C0018-5.8 | 5.80% | 100.00$ | 200 | 56,956.36₮ |
3 | ETTM-BD-10/04/23-C0010-10 | 10.00% | 96,000.00₮ | 2 | 192.00₮ |
4 | ICBN-BD-17/08/23-C0016-13 | 13.00% | 100,000.00₮ | 245 | 24,500.90₮ |
5 | LNBD-BD-02/07/23-C0014-14 | 14.00% | 100,000.00₮ | 89 | 8,896.40₮ |
*2021.10.08-ны Монголбанкны зарласан ханшаар тооцсон.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 379,112 ширхэг нэгж эрхийг 84.84 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 221,695 ширхэг нэгж эрхийг 225.16 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Арилжигдсан ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ХОС | Үндэсний хувьчлалын сан | 209.10₮ | -13.98% | 379,112 | 84,844.34₮ |
2 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 1,007.00₮ | -5.27% | 221,695 | 225,159.05₮ |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ
“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 1861 захиалга ирүүлсэн ба нийт 20,840,101,755 төгрөгийн үнийн дүн болж санал болгосон хэмжээнээс 46.2 хувиар давжээ... Дэлгэрэнгүй
МХБ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ “ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ” СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголын санхүүгийн томоохон байгууллагуудын удирдлагууд оролцож байр сууриа илэрхийлжээ... Дэлгэрэнгүй
МХБ НЭГ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МХБ нэгдэж Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд мод тарьж нэрэмжит төгөлтэй болжээ... Дэлгэрэнгүй
“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн нэмэлт үнэт цаасны 75 хувийг үнэт цаас гаргагчийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 25 хувийг олон нийтэд хуваарилна... Дэлгэрэнгүй
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Макро эдийн засгийн үзүүлэлтүүд | ||||||
№ | Үзүүлэлтүүд | 2020.VII | 2021.VII | 2021.VIII | Өөрчлөлт | |
Жилээр | Сараар | |||||
1 | Инфляцийн түвшин | 2.10% | 7.40% | 8.90% | 6.80% | 1.50% |
2 | Бодлогын хүү | 9.00% | 6.00% | 6.00% | -3.00% | 0.00% |
3 | Банк хоорондын зах зээлийн хүү | 8.73% | 6.04% | 6.01% | -2.72% | -0.03% |
4 | Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/ | 10.84% | 7.42% | 7.26% | -3.58% | -0.16% |
5 | Хадгаламжийн дундаж хүү /валют/ | 4.13% | 2.37% | 2.22% | -1.91% | -0.15% |
6 | Зээлийн дундаж хүү /төгрөг/ | 16.93% | 15.90% | 15.85% | -1.08% | -0.05% |
7 | Зээлийн дундаж хүү /валют/ | 10.44% | 9.30% | 9.19% | -1.25% | -0.11% |
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19