ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.11-2021.10.15
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 16.22 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,856.53 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.33 хувиар, MSE A индекс 13,521.50 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.61 хувиар тус тус өссөн бол MSE B индекс 12,013.91 нэгж болж өмнөх долоо хоногоос -1.14 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани | |||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/ |
1 | APU | АПУ | 1,467,968.12 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 421,321.60 |
3 | MIK | МИК ХОЛДИНГ | 307,533.40 |
4 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 277,558.35 |
5 | GOV | ГОВЬ | 243,590.13 |
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь 17,484,662 ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, 14.25 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа
Нийт 70 компанийн 4,814,031 ширхэг хувьцаа 1.14 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | TNGR | ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП ХК | 2,971.00₮ | 14.98% | 168,294 | 500,001.47₮ |
2 | APU | АПУ | 1,381.00₮ | 4.78% | 147,563 | 202,723.68₮ |
3 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 9,700.00₮ | -2.90% | 18,483 | 180,829.99₮ |
4 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 356.14₮ | 1.22% | 307,765 | 110,667.97₮ |
5 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН | 894.41₮ | -1.57% | 109,329 | 98,874.21₮ |
Хамгийн их өсөлттэй үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | BOE | ЭРЧИМ БАЯН ӨЛГИЙ | 1,500.00₮ | 50.00% | 155 | 276.65₮ |
2 | HUZ | ХӨВСГӨЛ УСАН ЗАМ | 726.97₮ | 32.25% | 2 | 1.40₮ |
3 | SHV | ШИВЭЭ ОВОО | 2,010.00₮ | 16.18% | 1,153 | 2,181.50₮ |
4 | ONH | ӨНДӨРХААН | 1,380.00₮ | 15.00% | 24 | 33.12₮ |
5 | HBZ | ХҮННҮ МЕНЕЖМЕНТ | 492.07₮ | 15.00% | 8 | 39.37₮ |
Хамгийн их бууралттай үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AMT | ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС | 84.00₮ | -22.94% | 722,361 | 59,152.03₮ |
2 | EER | АРИГ ГАЛ | 2,985.00₮ | -14.49% | 36 | 108.52₮ |
3 | UYN | МОНГОЛ САВХИ | 580.10₮ | -13.13% | 10 | 5.8₮ |
4 | HBO | ХАЙ БИ ОЙЛ | 50.00₮ | -12.28% | 2,300 | 115.00₮ |
5 | GTJ | ГУРИЛ ТЭЖЭЭЛ БУЛГАН | 550.00₮ | -11.00% | 121 | 73.68₮ |
Багцын арилжаа
Өнгөрсөн 7 хоногт багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 168,293 ширхэг хувьцааг 500.00 сая төгрөгөөр арилжаалав.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129.47 сая төгрөгөөр арилжаалав.
Компанийн бонд: Хоёрдогч зах зээл | |||||
№ | Үнэт цаасны нэр | Хүүгийн хэмжээ | Хаалтын ханш | Арилжигдсан ширхэг | Арилжигдсан дүн /мян.төгрөг/* |
1 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 6.80% | 100.00$ | 412 | 118,514.08₮ |
2 | ICBN-BD-21/06/23-C0013-13 | 13.00% | 97,000.00₮ | 110 | 10,670.00₮ |
3 | LNBD-BD-02/07/23-C0014-14 | 14.00% | 96,000.00₮ | 3 | 289.20₮ |
*2021.10.15-ны Монголбанкны зарласан ханшаар тооцсон.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 237,168 ширхэг нэгж эрхийг 50.26 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 153,005 ширхэг нэгж эрхийг 152.92 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Арилжигдсан ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ХОС | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 214.40₮ | 2.56% | 237,168 | 50,225.99₮ |
2 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 990.80₮ | -1.61% | 153,005 | 152,924.80₮ |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ
"CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, IPO ХИЙНЭ
“Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн /CU/ нийт гаргасан хувьцааны 15 хувийг олон нийтэд санал болгохоор төлөвлөөд байна... Дэлгэрэнгүй
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ний нэмэлт хувьцааны анхдагч захиалга амжилттай хаагдаж хоёрдогч зах зээлийн арилжааг нээсэн байна... Дэлгэрэнгүй
"ТЭНГЭРЛИГ МЕДИА ГРУПП" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ
"Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн үнэт цаасны арилжааг бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан түр зогсоогоод байсан билээ... Дэлгэрэнгүй
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Макро эдийн засгийн үзүүлэлтүүд | ||||||
№ | Үзүүлэлтүүд | 2020.VII | 2021.VII | 2021.VIII | Өөрчлөлт | |
Жилээр | Сараар | |||||
1 | Инфляцийн түвшин | 2.10% | 7.40% | 8.90% | 6.80% | 1.50% |
2 | Бодлогын хүү | 9.00% | 6.00% | 6.00% | -3.00% | 0.00% |
3 | Банк хоорондын зах зээлийн хүү | 8.73% | 6.04% | 6.01% | -2.72% | -0.03% |
4 | Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/ | 10.84% | 7.42% | 7.26% | -3.58% | -0.16% |
5 | Хадгаламжийн дундаж хүү /валют/ | 4.13% | 2.37% | 2.22% | -1.91% | -0.15% |
6 | Зээлийн дундаж хүү /төгрөг/ | 16.93% | 15.90% | 15.85% | -1.08% | -0.05% |
7 | Зээлийн дундаж хүү /валют/ | 10.44% | 9.30% | 9.19% | -1.25% | -0.11% |
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19