ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.08-2021.11.12
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 32.71 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
2021 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,959.70 тэрбум төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,086.10 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.10 хувиар, MSE A индекс 13,779.21 нэгж болж өмнөх долоо хоногоос 3.30 хувиар, MSE B индекс 11,547.08 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.47 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр үнэлгээтэй 5 компани | |||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ /сая.төгрөг/ |
1 | APU | АПУ | 1,548,754.20 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 394,725.67 |
3 | MIK | МИК ХОЛДИНГ | 305,669.56 |
4 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 285,999.56 |
5 | GOV | ГОВЬ | 254,316.68 |
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа
Нийт 82 компанийн 2,396,837 ширхэг хувьцаа 1.34 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 9,995.00₮ | 7.53% | 74,266 | 672,176.16₮ |
2 | APU | АПУ | 1,457.00₮ | 5.27% | 165,658 | 231,866.80₮ |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 399.09₮ | 3.42% | 189,857 | 73,801.43₮ |
4 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 92.99₮ | 0.18% | 718,228 | 66,520.08₮ |
5 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 2,801.00₮ | 6.63% | 13,702 | 40,908.17₮ |
Хамгийн их өсөлттэй үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | AHH | ХОРИН ХОЁРДУГААР БААЗ | 560.00₮ | 28.48% | 73 | 38.71₮ |
2 | MNS | МОННООС | 3,300.00₮ | 28.40% | 60 | 191.00₮ |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 236.17₮ | 19.55% | 175,741 | 37,473.11₮ |
4 | AMT | ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС | 69.00₮ | 15.00% | 9,673 | 683.02₮ |
5 | HML | ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГ | 322.00₮ | 15.00% | 41 | 12.78₮ |
Хамгийн их бууралттай үнэт цаас | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | DAH | ДАРХАН ХӨВӨН | 7,190.00₮ | -15.41% | 302 | 1,907.76₮ |
2 | JGV | ЖУУЛЧИН ГОВЬ | 7,370.00₮ | -14.99% | 4 | 29.48₮ |
3 | MNB | МОН НАБ | 4,400.00₮ | -14.98% | 3 | 13.20₮ |
4 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 2,801.00₮ | -13.55% | 13,702 | 40,908.17₮ |
5 | AOI | АВТО ИМПЕКС | 3,100.00₮ | -11.43% | 8 | 24.80₮ |
Багцын арилжаа
Өнгөрсөн 7 хоногт багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ий 180,000 ширхэг хувьцааг 2.50 тэрбум төгрөгөөр арилжаалав.
Багцын арилжаа | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | TNGR | ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП ХК | 16,030.00₮ | 1.33% | 180,000 | 2,500,200.00₮ |
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 90 ширхэг бондыг 25.45 сая төгрөгөөр арилжаалав.
Компанийн бонд: Хоёрдогч зах зээл | |||||
№ | Үнэт цаасны нэр | Хүүгийн хэмжээ | Хаалтын ханш | Арилжигдсан ширхэг | Арилжигдсан дүн /мян.төгрөг/* |
1 | ETTD-BD-25/08/23-C0018-5.8 | 5.80% | 100.00$ | 89 | 25,352.18₮ |
1 | ETTM-BD-26/08/24-C0019-10 | 10.00% | 99,000.00₮ | 1 | 99.00₮ |
*2021.11.12-ны Монголбанкны зарласан ханшаар тооцсон.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА
Хоёрдогч зах зээлийн арилжаа
"Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 323,901 ширхэг нэгж эрхийг 64.01 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 86,380 ширхэг нэгж эрхийг 85.19 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Хамтын хөрөнгө оруулалтын сан: Хоёрдогч зах зээл | ||||||
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Хаалтын ханш | Өөрчлөлт | Арилжигдсан ширхэг | Арилжаалагдсан дүн /мян.төгрөг/ |
1 | ХОС | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 206.00₮ | 4.58% | 323,901 | 64,013.03₮ |
2 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 998.50₮ | 4.14% | 86,380 | 85,187.07₮ |
ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ ЦАХИМ СУРГАЛТ
Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох цахим сургалт 11 дүгээр сарын 17-ны өдөр эхэлнэ...Дэлгэрэнгүй
“ЭТТ БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
Анхдагч зах зээлийн арилжаанд 5 хөрөнгө оруулагчийн нийт 142,404,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,424,046 ширхэг бондыг худалдан авах захиалга ирсэн байна...Дэлгэрэнгүй
БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД
"Сүү" ХК нь хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдлаа...Дэлгэрэнгүй
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
№ | Үзүүлэлтүүд | 2020.IX | 2021.VIII | 2021.IX | Өөрчлөлт | |
Жилээр | Сараар | |||||
1 | Инфляцийн түвшин | 1.70% | 8.90% | 9.60% | 7.90% | 0.70% |
2 | Бодлогын хүү | 8.00% | 6.00% | 6.00% | -2.00% | 0.00% |
3 | Банк хоорондын зах зээлийн хүү | 8.22% | 6.01% | 6.01% | -2.21% | 0.00% |
4 | Хадгаламжийн дундаж хүү /төгрөг/ | 10.75% | 7.26% | 7.24% | -3.51% | -0.02% |
5 | Хадгаламжийн дундаж хүү /валют/ | 3.76% | 2.22% | 2.28% | -1.48% | 0.06% |
6 | Зээлийн дундаж хүү /төгрөг/ | 16.91% | 15.85% | 15.72% | -1.19% | -0.13% |
7 | Зээлийн дундаж хүү /валют/ | 10.46% | 9.19% | 9.25% | -1.21% | 0.06% |
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19