{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЭНЭ ОНД ХУВЬЦАА ГАРГАСАН ААН-ҮҮД 18 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

ЭНЭ ОНД ХУВЬЦАА ГАРГАСАН ААН-ҮҮД 18 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА


ЗурагСүүлийн жилд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоодын баялаг бүтээгч ААН-үүд бизнесээ шинээр эхэлж тэлэх, зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа гаргах, нэмж хувьцаа арилжаалах үйл ажиллагаа амжилттай явж байна.

2018 он гарснаас хойшхи эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 3 компани шинээр, нэг компани нэмэлтээр хувьцаагаа гарган арилжаалж нийтдээ 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувьцааны арилжаа 2.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүний цаана шинээр ажлын байр бий болох, эдийн засгийн бодит өсөлт хадгалагдах, иргэд олон нийт хувьцаагаар дамжуулан үндэсний үнэ цэнтэй ААН-үүддээ хувь эзэмших замаар үнэт цаасны зах зээлийн итгэл өсөх үйл ажиллагаа эрчимтэй явж байна. Хувьцаагаа шинээр гаргаж буй ААН-үүд нь шинэ технологи, барилга, ХАА-н салбарынх, тэр дундаа дотоодын хүнс, газар тариалангийн чиглэлийн компаниуд байгааг СЗХ-ны дарга С.Даваасүрэн онцлож байв.

Энэ дашрамд дурдахад зах зээлд шилжих үед явуулсан өмч хувьчлалын үеэр манай улсад төрийн өмчид байсан 475 үйлдвэрийн газар, ААН-г хувьчилснаас өнөөдөр 204 нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 104 нь орон нутагт ажиллаж байна.


Эх сурвалж: Montsame.mn 



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news