{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЭНЭТХЭГИЙН “PMC” КОМПАНИ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Түүхий эдийн зах зээл

ЭНЭТХЭГИЙН “PMC” КОМПАНИ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ


Энэтхэг улс давуу эрхтэйгээр өөрийн орны “PMC” компаниар газрын тосны үйлдвэрийг бариулах сонгох санал гаргажээ. Үйлдвэрийг Энэтхэг улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын санхүүжилтээр барихаар тохирсон тул давуу эрхтэйгээр өөрийн орны компанийг сонгох санал гаргасан тухай Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.  Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн Төрийн өмчит “EIL” компани хийж байгаа юм. Нарийвчилсан тоо, баримтыг гуравдугаар сарын сүүлээр танилцуулах юм байна. Үйлдвэрийг энэ оны II улирлаас барьж эхлэх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтоод байна. Энэ байршлыг сонгохдоо дэд бүтэцтэй ойрхон, түүхий эдээ Дорнодын XIX, XXI талбайгаас татах боломжтойг харгалзан үзжээ. Мөн төмөр замаар Улаанбаатар хот болон бусад бүс рүү тээвэрлэх боломжтой гэдгийг холбогдох албаныхан онцолж байсан юм.

Газрын тосны үйлдвэр байгуулсан тохиолдолд түүхий эдээ хэрхэн хангах вэ гэдэг чухал бөгөөд одоогоор Монголд газрын тосны хоёр талбайд хайгуул хийхээр зарлаад байна. Түүнчлэн хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүнээс дөрвөн гэрээг цуцлуулах саналыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд гаргасан болохыг Ашигт малтмал, Газрын тосны газар өмнө нь мэдээлж байсан юм.


Эх сурвалж: BloombergTv.mn



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news