{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ERD: "АЛТАН НАР", "БАЯНХӨНДИЙ" ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭГ IV УЛИРАЛД ГАРГАНА

ERD: "АЛТАН НАР", "БАЯНХӨНДИЙ" ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭГ IV УЛИРАЛД ГАРГАНА


Монголын болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene  Resource Development” компани "Баянхөндий" төслийн анхдагч нөөцийн  тайланг III улиралд танилцуулахаар төлөвлөж байна. Улмаар IV  улиралд “Алтан нар”, “Баянхөндий” төслийн анхан шатны эдийн засгийн  үнэлгээг гаргахаар зорьж байгаа талаар санхүүгийн тайландаа дурдлаа. Тус  компани эдгээр гол ордууддаа хайгуулаас олборлолтын шат руу шилжихээр  бэлтгэж байгаа юм. Оны эхний хагас жилд хайгуулын зардалд 3.1 сая канад  доллар зарцуулсан нь жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан байна. Харин нэгж  хувьцаанд ногдох цэвэр алдагдал 0.01 канад доллар болсон нь 2017 оны  мөн үеэс хоёр дахин буурсан талаар санхүүгийн тайландаа дурджээ. “Erdene  Resource Development” компани 6-р сард Монголын Хөрөнгийн  биржид давхар бүртгүүлсэн юм. Тухайн үед анхдагч зах зээлийн захиалга  даван биелж, 1.36 сая канад долларыг татсанаас гадна 4.12 сая канад  долларыг хаалттай хүрээнд татан төвлөрүүлжээ. 

Сүүлийн  арилжаагаар Торонтогийн Хөрөнгийн биржид нэгж хувьцааны ханш нь 0.36  канад доллар болж, өмнөх өдрийнхөөс 1.39 хувиар өсжээ. Харин Монголын  Хөрөнгийн биржид нэгж хувьцааг нь 580 төгрөгөөр арилжаалж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news