"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭЛЛЭЭ
Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD | MSE:ERDN) нь санхүү, үйл ажиллагааны 3-р улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.
Тайлант хугацаанд тус компани нь дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд:
- Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн;
- Хѳндий алтны тѳслийн NI 43-101 стандартын эрдсийн нѳѳцийн тайланг тайлагнаж, бүртгүүлсэн;
- Баян Хѳндий болон Алтан Нарын орд газарт ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл авахаар өргөдөл гаргахад бэлтгэж, холбогдох техникийн судалгаануудыг эхлүүлсэн;
- Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Алтан Сум, Хойд Хѳндий талбайд 7 хэтийн тѳлѳвт бүсийг шалгах 3,452 метрийн 25 ѳрмийн судалгааг хийсэн;
- Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа зарласан тусгай зѳвшѳѳрөл олгох сонгон шалгаруулалтад 11 сарын 14-нд оролцохоор хүсэлт гаргаж, бүртгүүлсэн;
- Компанийн хайгуулын зардал 2017 оны мѳн үеэс 42%-иар, захиргаа, удирдлагын зардал 17%-иар, цэвэр алдагдал 14.7 хувиар тус тус буурсан.
Тайлангийн Монгол хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Other news