{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК НЭГДЛИЙН 2018-2022 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОТГОХООР БОЛЛОО

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК НЭГДЛИЙН 2018-2022 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОТГОХООР БОЛЛОО


ЗурагМонгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан  "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хуралдаж, нэгдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэлэлцэв.

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 73 дугаар тогтоол 2018 оны 06 сарын 29-ний өдөр батлагдсан. Энэ дагуу Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулж санхүүжүүлэхийг “ЭрдэнТавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилсон юм.


Үүнтэй холбогдуулан "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хуралдаанаар нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөг тодотгож, ойрын хугацаанд боловсруулах, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн шуурхай ажиллахыг Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн удирдлагуудад үүрэг болголоо.


Эх сурвалж: Montsame.mn 


Бусад мэдээ