{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ЭРДЭНЭТ ЗАНДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЭРДЭНЭТ ЗАНДАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Image result for монголын хөрөнгийн бирж“Эрдэнэт зандан” ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот  шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар  сарын 12-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.12.12-ны өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.11.27-ны өдөр 

Хуралдах газар: Орхон аймаг, Говил баг, Эрдэнэт Зандах ХК-ийн үйлдвэрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудал:                  

1. "Эрдэнэт Зандан" ХК-ийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож, Төлөөлөн  удирдах зөвлөлийг шинээр байгуулах тухай;

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх  Аудитын, Цалин урамшууллын, Нэр дэвшүүлэх хороодыг байгуулах тухай;  ТУЗ-ийн дэргэдэх хороодод гишүүдийг томилох тухай;

3. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх гүйцэтгэх удирдлагын дүгнэлт бүхий тайлан; 

4. Компанийг өөрчлөн байгуулах төсөл; 

5. Хараат бус үнэлгээний байгууллагаар хийлгэсэн компанийн бизнесийн үнэлгээ; 

6. Нэгж хувьцааг эргүүлэн авах үнэ; 

7. "Эрдэнэт зандан" ХК-ийн дүрмийн төсөл; 

8. Компанийг өөрчлөн байгуулахтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журам.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9901-1106.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news