{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЕСБХБ НҮҮРСНИЙ ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ОЛГОХОО ЗОГСООЛОО

ЕСБХБ НҮҮРСНИЙ ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ОЛГОХОО ЗОГСООЛОО


Image result for coalБайгаль орчныг хамгаалах зорилгоор нүүрсний төслүүдэд санхүүжилт олгохоо зогсоож байгаагаа Европын сэргээн босголт хөгжлийн банк зарлалаа. Монгол, Польш, Казахстан зэрэг эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг улсыг өмнө нь тусад нь авч үзэн санхүүжилт олгодог байсан юм.

Хэдий тийм боловч энэ удаагийн шийдвэрийн хүрээнд бүх улсад олгох энэ төрлийн санхүүжилт зогсож байгаа юм байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны шийдвэр гарахаас өмнөхөн Италийн хамгийн том даатгалын компани “Generali” мөн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын шинэ төсөл болон нүүрсний уул уурхайн бизнест цаашид баталгаа гаргахгүй гэдгээ мэдэгджээ. Хөрөнгө удирдлагын компаниуд болон Төрийн хөрөнгө оруулалтын сангууд мөн байгаль орчныг хамгаалах үүднээс уул уурхайн салбар дахь оролцоогоо багасгах бодлогын өөрчлөлт хийж эхлээд байгаа юм.

Үүний зэрэгцээ Европын Холбоонд нүүрс олборлолтоор тэргүүлэгч “Polska Grupa Gornicza” компани нүүрсийг метанол болгон боловсруулах үйлдвэр барихад 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг гаргалаа. Польшийн Засгийн газрын өмчид байдаг тус компани жилд 30 сая тонн нүүрс олборлодог ажээ. Шинэ үйлдвэр нь жилд 1.2 сая тонн нүүрсийг боловсруулах юм байна. Ингэснээр нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 150 мянган тонноор бууруулна гэж тооцоолжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news