ЕВРОПЫН ХУВЬЦААНУУД ӨНДӨР ӨСӨЛТӨӨ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ БИД БОДОХГҮЙ БАЙНА.
БНХАУ эдийн засгаа нээсэн болон эрчим хүчний шок Европт намжиж байгаа зэрэг нь 2023 онд Европын хувьцааны зах зээл бусад бүс нутгийн хувьцаануудаас илүү өндөр өсөлттэй байхад гол нөлөөг үзүүлсэн билээ.
Гэсэн хэдий ч уг гүйцэтгэл цаашид үргэлжилсээр байна гэж бид бодохгүй байна. Учир нь Европ инфляцыг 2.0%-ийн зорилтот түвшинд хүргэхийн тул бодлогын хүүгээ өмнөх төсөөллөөс өндөр түвшинд өсгөж, 2024 оны 2-р хагас жил хүртэл бууруулахгүй байх хүлээлттэй байгаа юм. Энэ нь Европт стагфляцын эрсдэлийг үүсгэж байна.
Жич: Инфляцын түвшин өндөрт хадгалагдахад хөдөлмөрийн зах зээлийн нягт байдал сөрөг нөлөө үзүүлж байна. Евро бүсийн 1-р сарын ажилгүйдлийн түвшин 6.7% буюу түүхэн доод түвшиндээ хэвээр хадгалагдаж буй нь тус улсын хөдөлмөрийн зах зээл нягт байгааг илэрхийлж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19