{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
FITCH: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2018 ОНД 5.2 ХУВИАР ӨСНӨ

FITCH: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2018 ОНД 5.2 ХУВИАР ӨСНӨ


Image result for fitchМонгол Улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд  эзлэх  хэмжээ  2018 оны эцэст 3.9 хувь болж бууран, улмаар Засгийн газрын нийт  өр дотоодын нийт бүтээгдэхүүний 75.3 хувь болж багасахаар байна. Харин  эдийн засаг 2018 оны эцэст 5.2 хувь, ирэх онд 6.3 хувиар өсөх төлөвтэй  байгааг “Fitch” агентлаг мэдээллээ. 

“Fitch” агентлаг хамгийн сүүлд төсвийн нөхцөл сайжирч, гадаад валютын  албан нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт эрчимжсэнтэй холбоотойгоор  Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-" -аас дээшлүүлж "B"  болгон, төлөвийг тогтвортой гэж дүгнээд байгаа юм. Мөн Олон Улсын  Валютын Сангийн хөтөлбөрийн гол чиглэл болох Төв банкнаас банкны секторт  хийж буй реформ, хуулийн шинэчлэл зэрэг нь банкны салбарт эергээр  нөлөөлж байна гэж үзсэн байна. Хэдий тийм боловч уул уурхайн салбарт  эрэлт багасах, үнэ унахад эрсдэл үүсэж болзошгүй гэж "Fitch on Mongolia"  чуулганы үеэр онцоллоо. Мөн "Монгол Улсад 2012 оноос хойш нэг км ч  төмөр зам баригдаагүй. Дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа"-г хөрөнгө  оруулагчид хэлж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ