{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ГАН ХИЙЦ" ХК, "УЛААНБААТАР ХИВС" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 7-20 ХУВИАР ӨСӨӨД БАЙНА

"ГАН ХИЙЦ" ХК, "УЛААНБААТАР ХИВС" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 7-20 ХУВИАР ӨСӨӨД БАЙНА


Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 37 компани Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Үүнээс хувьцааны арилжаа нь идэвхтэй байдаг 19 компани байгаа ажээ.

Хувьцааных нь ханш урт хугацаандаа өссөн компаниудаас онцолбол “Ган хийц” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар өсөж, 13 мянга 570 төгрөгт хүрээд байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. “Ган хийц” компани олон нийтэд нээлттэй болсон цагаасаа хойш  хувьцаа эзэмшигчдэдээ 12 удаа ногдол ашгаа тараагаад байна. 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 24.2 сая төгрөгийг тараажээ.

Харин Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, барилгын материал үйлдвэрлэгч “Улаанбаатар БҮК” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 6.8 хувиар өссөн байна. Нэгж хувьцаа нь 425 төгрөгт хүрснээр Монголын Хөрөнгийн биржид тус компанийн зах зээлийн үнэлгээ 55.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд  зогсонги байдалд байсан барилгын салбар сэргэж эхэлсэн талаар “Барилга МН” мэдээлж байна. Үнийн хувьд “Тэнхлэг зууч” компанийн тооцдог орон сууцны үнийн индекс сүүлийн зургаан сар дараалан өсөөд байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news