{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН ДАРААЛАЛ 140 КМ-Т ХҮРЭЭД БАЙНА

ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН ДАРААЛАЛ 140 КМ-Т ХҮРЭЭД БАЙНА


Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн замд 140 км орчим урт үргэлжлэх нүүрс тээврийн автомашины цуваа үүссэн талаар "Монгол тээвэр нэгдэл" ХХК мэдээллээ. Энэ байдал сүүлийн хоёр долоо орчим хоногийн хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг онцолж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэх 10 орчим мянган тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний газарт бүртгүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үед 6500-7000 орчим байсантай харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт ажээ. Эдгээр тээврийн хэрэгслээр Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд нүүрсээ тээвэрлэж байгаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сард мөн л энэ чиглэлийн замд урт дараалал үүсэж байв. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаар богинын зайн тээвэр хийх шийдвэрийг гаргасан юм.

Харин энэ оны зургаадугаар сард энэхүү богинын зайн тээврээс гадна Тавантолгой-Гашуунсухайт гэсэн уртын тээвэр хийхээр болсон юм. Энэ нь Гашуунсухайтыг зорих автомашинуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж "Монгол тээвэр нэгдэл" ХХК онцоллоо.

Үүнээс гадна өнгөрсөн долоодугаар сарын дунд үед 10 орчим хоног Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд үер бууж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж байжээ. Одоогоор Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт дунджаар 800 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа талаар Гашуунсухайт боомтын газар мэдээллээ.


Эх сурвалж: BlombergTv.mn 


Бусад мэдээ