{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ 2023 ОНД БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ 2023 ОНД БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Газрын тос & Таамаглал

Брент газрын тосны үнэ баррель нь 2023 онд дунджаар 83 ам.доллар байх төлөвтэй байгаа нь 2022 оны хэрэглээгээ давах хэмжээний хүлээлт үүсгэж байна. Гэхдээ олон улсын шинжээчид газрын тосны үнэ буурах хүлээлтийг маш олон янзаар тайлбарлаж байгаа. Ер нь энэхүү газрын тосны үнийн бууралтад дараах гурван хүчин зүйлс нөлөөлөх боломжтой хэмээн үзлээ. Үүнд:

  • БНХАУ нь КОВИД-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтаа сулруулах хүлээлт,
  • ОХУ-ын газрын тос экспортлох чадвар,
  • ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх боломж гэх мэт хүчин зүйлүүд 2023 оны газрын тосны үнийн бууралтад нөлөөлөх боломжтой байна.

Өнгөрсөн жил буюу 2022 оны 3-р сард Орос-Украины дайнтай холбоотой Брент маркийн нефтийн үнэ 130 ам.доллар хүртэл өссөн нь 2008 оноос хойших дээд цэгт хүрсэн үр дүн байлаа. ОХУ-ын эсрэг ОУ-с тавьж буй хориг арга хэмжээнүүд нь газрын тосны нийлүүлэлт тасалдах магадлалтай хэмээн үзсэн нь газрын тосны үнийн огцом өсөлтөд нөлөөлсөн болохыг онцлон хэлэх нь зөв байх. Харин 2022 оны 6-р сараас хойш газрын тосны үнэ буцаад буурч буй явдал нь газрын тосны хэрэглээний удаашралтай холбоотой байв.

Эх сурвалж: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба                                                                                        *таамаглал

 Газрын тосны үнийг таамаглахын тулд нүүрстөрөгчийн хий, үйлдвэрийн эзлэхүүний өсөлт, био түлш, шингэн түлшний хэрэгцээ, нөөц гэх мэт олон хүчин зүйлсийг судлах хэрэгтэй. Түүхэн мэдээллүүдээ шинжих бол газрын тосны нөөц буурах нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж, улмаар ханш өсөхөд нөлөөлдөг байна.

Газрын тосны үнэ буурах хүлээлтийг үндэслэлтэйгээр дараах байдлаар ангилан, дэлгэрэнгүй тайлбар орууллаа. Үүнд:

1. БНХАУ нь КОВИД-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтаа сулруулах            

БНХАУ КОВИД-19 цар тахлын хязгаарлалтыг сулруулах нь дэлхийн газрын тосны зах зээлд тодорхойгүй байдлыг бий болгоод байна. Хэрэв КОВИД-19 цар тахлын тохиолдол нэмэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаанд саад учруулах юм бол газрын тосны  хэрэглээ ОУ-ын шинжээчдийн таамаглаж байснаас бага байх магадлалтай. Гэхдээ БНХАУ нь 2023 онд цар тахлын хязгаарлалтыг сулруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж газрын тосны хэрэглээ нь 2023 он гэхэд таамаглаж буй хэмжээнээс давж магадгүй юм. Өнгөрсөн жилийн газрын тосны нийт хэрэглээний 15 орчим хувийг БНХАУ бүрдүүлсэн тул газрын тосны хэрэгцээ нь дэлхийн газрын тосны үнэд ихээхэн нөлөө үзүүлэхээр байна.

2. ОХУ-ын нефтийн үйлдвэрлэл болон удахгүй болох бүтээгдэхүүний импортын хориг

ОХУ нь өнгөрсөн жил дэлхийн газрын тосны 11 орчим хувийг үйлдвэрлэсэн бөгөөд дэлхийн газрын тосны экспортын 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Мөн цаашид газрын тосны үнэ унах бас нэг шалтгаан нь ЕХ ОХУ-ын далайгаар дамжуулан газрын тос экспортлохыг 2023 оны 2-р сарын 5-с эхэлж нийлүүлэлтийн хэмжээнд хориг тавьж байгаа. Энэ нь Орос-Украины дайны үед авсан арга хэмжээтэй төстэй бөгөөд газрын тосны үнийн уналтад нөлөөлөхөөр байна.

Эх сурвалж: www.eia.gov

3. Газрын тосны нийлүүлэлтийн өсөлтийн бусад эх үүсвэрүүд

ОПЕК-ийн гишүүн орнууд 2022 онд нийт газрын тосны 34%-ийг үйлдвэрлэсэн болохыг доорх зургаас харагдаж байна.

Эх сурвалж: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба                                                                                              *таамаглал

OECD – Эдийн засгийн хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)

Канад, Бразил, Норвеги зэрэг улсын газрын тосны олборлолт нэмэгдэж байгааг анзаарч болно. Мөн ЭЗХАХБ-ын бус орнуудын сүүлийн таван жилийн газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж буй явдал нь ирээдүйд нэг улсаас хараат байх явдлыг бууруулах хүлээлттэй байгаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ