"ГЕРМЕС ЦЕНТР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Гермес центр” ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 8-р сарын 31-ний өдрийн №1 тоот тогтоолоор 2018 оны эхний хагас жилийн 461.4 сая төгрөгийн цэвэр ашгаас 85.1% буюу нийт 392.7 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус компанийн нэгж хувьцааны ногдол ашиг 5 төгрөгтэй тэнцлээ.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 9-р сарын 10-ны өдрөөр гаргаж "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
"Гермес центр” ХК жилд хоёр удаа ногдол ашиг хуваарилдаг билээ.
2018 онд ногдол ашиг хуваарилсан хувьцаат компанийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Ти Ди Би Капитал ҮЦК
Other news