{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Goldman Sachs: ЭРСДЭЛИЙН САНГУУД ХЯТАДЫН ХУВЬЦААНУУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРЖ БАЙНА

Goldman Sachs: ЭРСДЭЛИЙН САНГУУД ХЯТАДЫН ХУВЬЦААНУУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРЖ БАЙНА


8-р сарын 14-ний өдрийн байдлаар арилжааны сүүлийн 10 хоногийн 8-д нь эрсдэлийн сангуудын Хятадын хувьцааг зарах захиалга авах захиалгаасаа илүү давамгайлаад байна. Энэ нь Хятад улсын эдийн засагт өрнөж буй үйл явдлуудтай холбоотой юм. 

Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга компани Country Garden (2007.HK) хувийн бондын төлбөрөө хойшлуулах арга замыг эрмэлзэж байна. Үүнээс гадна Хятад улсын үл хөдлөхийн томоохон тоглогч болох Zhongrong International Trust Co. Ltd. (“ZRT”) зарим эргэн төлөлтийн үүргээ биелүүлж чадаагүй байна.

Мөн сүүлийн үед БНХАУ-д тохиож буй дефляци болон экспортын агшилт зэрэг үйл явдлуудаас шалтгаалан дэлхийн хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовоогоод байгаа юм.

2-р улиралд Coatue, D1 Capital, Tiger Global зэрэг АНУ-д төвтэй хэд хэдэн сангууд эзэмшиж буй Хятадын хувьцаануудынхаа хэмжээг багасгаад байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news