ГОЛОМТ БАНК (GLMT) 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Голомт Банк ХК /GLMT/ 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа.
2024 оны 1-р улирлын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 13.9%-иар өсөж 10.3 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 16.5%-иар өсөж 1 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт зээл 37.4%-иар өсөж 5.4 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 4.3% байна
- Харилцагчийн эх үүсвэр 29.0%-иар өсөж 7.5 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 52.5 тэрбум төгрөгөөр буюу 156.1%-иар өсөж 86.2 тэрбум төгрөгт хүрэв.
Эх сурвалж: Голомт Банк ХК-ны албан ёсны веб сайт
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19