{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ГОВЬ" ХК 2019 ОНЫ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ

"ГОВЬ" ХК 2019 ОНЫ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ


"Говь" ХК нь компанийн сайн засаглалыг хэрэгжилтийн сайжруулах зорилгоор компанийн засаглалын өөрийн үнэлгээний тайланг 3 дахь жилдээ гарган ирүүлсэн байна. 

Тус компани нь өнгөрсөн онуудад засаглалын өөрийн үнэлгээг гаргахдаа бичиг баримтын боловсруулалтад илүү ач холбогдол өгч дүгнэсэн бол энэ жил бичиг баримтын хэрэгжилтэд анхаарч дүгнэсэн байна. Цаашид сайн засаглалаараа манлайлах зорилтыг тавин үйл ажиллагаанд мөрдлөг болгох баримт бичгийн боловсруулалтыг сайжруулж, түүний хэрэгжилт дээр илүү анхаарч тасралтгүй сайжруулалт хийж ажиллахаар болсон байна.

Манай улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгосноор компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулах билээ. 

"Говь" ХК-ийн 2019 оны компанийн засаглалын тайланг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news