{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ГОВЬ" ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

"ГОВЬ" ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б. Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.Тайлант хугацаанд: 

  • Компанийн зүгээс олон улсын зах зээлд эзлэх байр суурь, цар хүрээгээ улам өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгаагийн дүнд  онлайн шинэ дэлгүүрүүдийг олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлж, Англи, Герман, Орос, Хятад, Польш, Франц хэл дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 
  • Олон улсыг хамарсан COVID-19 цар тахлын хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор хагас жилийн байдлаар дотоод борлуулалтын орлого 57%-иар буурч 18.8 тэрбум төгрөг болсон. 
  • Нийт борлуулалт 37.5 тэрбум төгрөг буюу 45%-иар буурсан боловч онлайн зах зээл дээр 3.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 дахин өссөн үзүүлэлт болсон байна. 

"Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Техникийн саатлаас шалтгаалан "Говь"ХК-ийн танилцуулга видео хэлбэрээр хадгалагдаагүй тул хүлцэл өчье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news