{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУВААЖ, ЗАРИМ КОМПАНИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУВААЖ, ЗАРИМ КОМПАНИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО


Image result for СЗХСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 11-р сарын 30-ны өдөр боллоо. 

Холбогдох хууль, журмын дагуу тогтоол гаргаж, “Говь” ХКийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7,801,125 (долоон сая найман зуун нэг мянга нэг зуун хорин таван) ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780,112,500 (долоон зуун наян сая нэг зуун арван хоёр мянга таван зуун) ширхэг энгийн хувьцаа болгон хуваахаар шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм. Иймд хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус үүрэг болголоо. 

Хуралдаанаар, “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр тус зах зээлд андеррайтерийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо 25 болж буй юм.


Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Бусад мэдээ